
“Би Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл буюу холбооны мэргэжлээр төгсөх жилдээ сурч байна. Орчин үеийн нийгэмд мэдээлэл дамжуулах, харилцаа холбооны найдвартай, хурдан, аюулгүй сүлжээ нь улс орны хөгжил, хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон билээ. Иймээс Холбооны мэргэжлийн онцлог нь мэдээлийг хурдан найдвартай дамжуулах холбооны систем, төхөөрөмжийн ажиллагааг судалж эзэмшихээс гадна сүлжээ төлөвлөх, дотор холбоог зохион байгуулах зэрэг чухал ач холбогдолтой байдаг.”