
Сансрын интернет: Starlink

Ж.Солонго
Багш


Ж.Солонго
Багш
Интернетийн хүртээмж өнөө үед хот суурин газарт төвлөрч, хөдөө орон нутагт хязгаарлагдмал хэвээр байна. Шилэн кабель татах, суурин сүлжээ байгуулах нь өртөг өндөр, хугацаа их шаарддаг тул олон бүс нутаг интернет орох боломжгүй байдаг. Энэ асуудлыг шийдэх нэг орчин үеийн шийдэл нь SpaceX компанийн хөгжүүлсэн Starlink сансрын интернет юм. Тэгвэл Starlink үнэхээр хот ба хөдөөгийн дижитал ялгааг арилгаж чадах уу, мөн энэ систем яаж ажилладаг вэ?
Starlink нь дэлхийн гадаргаас ойролцоогоор 550 км өндөрт байрлах бага тойрог замд байх (LEO, ~550 км) олон мянган хиймэл дагуулын сүлжээ юм. Уламжлалт 36,000 км өндөрт байрлах GEO дагуултай харьцуулахад LEO дагуул нь дэлхийд ойр байрладаг тул хоцролт (latency) бага, дамжуулалтын хурд өндөр байдаг. Энэ нь:
- Дэлхийн гадаргаас ~550 км өндөрт байрлах LEO (Low Earth Orbit) тойрог замд ажилладаг
- Уламжлалт GEO дагуулаас (36,000 км) хавьгүй ойр байдаг тул хоцролт бага (~20–40 мс), хурд өндөр (~100–200 Mbps)
- Одоогоор 6,000 гаруй хиймэл дагуул тойрог замд ажиллаж байна

Starlink систем нь дараах үндсэн хэсгүүдийн уялдаатай ажиллагаанд тулгуурлана.
Таны төхөөрөмж → Dish антенн — WiFi эсвэл Ethernet-ээр холбогдоно.
Хэрэглэгчийн терминал (Dish антенн)
Dish антенн → LEO дагуул
Хэрэглэгчийн гэрт байрлах хавтгай антенн нь phased array технологитой. Энэ нь механик хөдөлгөөнгүйгээр дохионы чиглэлийг электрон аргаар өөрчилж, ойролцоох хиймэл дагуул руу автоматаар чиглэдэг. Дагуул солигдох үед холболт тасралгүй үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл Phased array технологитой антенн нь механик хөдөлгөөнгүйгээр ойр байгаа дагуул руу автоматаар чиглэж, Ku/Ka давтамжийн дохио илгээнэ.
LEO хиймэл дагуулууд
Дагуулууд дэлхийг тойрон хөдөлж, хэрэглэгчийн терминалаас ирсэн өгөгдлийг хүлээн авна. Нэг дагуул олон хэрэглэгчид beamforming технологиор тус тусад нь үйлчилгээ үзүүлдэг.
Дагуул хоорондын лазер холбоо
Орчин үеийн Starlink дагуулууд хоорондоо лазер холбоо (inter-satellite link) ашиглан өгөгдөл дамжуулдаг. Ингэснээр өгөгдөл заавал ойрын газрын станц руу шууд буух шаардлагагүй болж, алслагдсан бүсийн гүйцэтгэл сайжирна.
Газрын станц (Gateway)
Газрын станц нь хиймэл дагуулуудаас ирсэн өгөгдлийг хүлээн авч, оптик шилэн backbone сүлжээгээр дамжуулан дэлхийн интернеттэй холбодог.
Өгөгдлийн урсгалыг энгийнээр:
Таны төхөөрөмж → Starlink dish → LEO дагуул → (лазер/RF) → Газрын станц → Интернет
Буцах урсгал мөн адил замаар дамжина.

- GEO (~36,000 км) → хоцрогдол(latency) ~600 ms
- LEO (~550 км ) → хоцрогдол(latency) ~20–40 ms
Ойрхон замд бага сааталтай тул онлайн тоглоом, видео дуудлагад зэргийг хийхэд тохиромжтой.
- Хөдөөд шууд ашиглах боломж – кабель татах шаардлагагүй
- Өндөр хурд, бага хоцролт – ~50–200 Mbps, ~20–40 ms
- Хурдан суурилуулалт – антенн, тэжээл байхад хангалттай
- Найдвартай байдал – сүлжээ тасалдах эрсдэл бага
Хот ба хөдөөгийн ялгааг бүрэн арилгасан уу гэвэл хараахан үгүй бөгөөд хөдөө орон нутагт Starlink нь бодит шийдэл болж, боловсрол, бизнес, төрийн цахим үйлчилгээ зэргийн хүртээмжийг мэдэгдэхүйц сайжруулсан бол хот суурин газарт шилэн кабель (FTTH - Fiber to The Home) болон 5G нь илүү хямд, өндөр багтаамжтай хэвээр тул Starlink нь голчлон нөөц (backup) эсвэл тусгай хэрэглээний шийдэл болж байна.
Монгол улсад Starlink 2023 оноос албан ёсоор үйлчилгээ эхлүүлсэн бөгөөд уул уурхайн талбай, малчдын өрх, алслагдсан сум дүүргүүдэд өргөн ашиглагдаж байна. Монгол шиг газар нутаг нь том, хүн ам сийрэг орны хувьд маш тохиромжтой шийдэл юм.