fbpx

Бид бодит бус зэргэлдээ ертөнц буюу MetaVerse-н талаар бичихдээ нэвтрэхэд чухал 2 технологи нь одоогоор AR, VR гэснийг минь санаж байгаа байх. Яг үнэндээ маш олон зүйлсээр бид зэргэлдээ ертөнцийг мэдэрч бас холбогдож чадна. Харин юугаар?, яаж? гэдгийг одоо тайлбарлая.

Хамгийн түгээмэл нь Headsets: Энэ нь нүдний шил шиг бүтэцтэй, хамгийн алдартай нь Microsoft-н HoloLens 2, Apple-н Vision Pro. Энэ нь хоёр нь хоёулаа Удирдах төхөөрөмж хэрэггүй байдаг ба зүүсэн хүнийхээ гарны хөдөлгөөнийг уншиж үйлдэл хийдэг нь маш том давуу тал юм. Бага зэрэг хүнд ч гэсэн XD.

MicroSoft: HoloLens II
Apple: Vision Pro

Одоо хүмүүсийн төдийлөн мэддэггүй төхөөрөмжүүдийг танилцуулъя.


Бээлий: Бээлийн дэх мэдрэгчээрээ дамжуулж хүний хийж буй хөдөлгөөнийг танин, виртуал орчинд оруулах нь ойлгомжтой ч, тэр бүү хэл виртуал объектод хүрж байгаагаа мэдэрнэ гэвэл ямар байна? Энэ нь мэдээж хийцийн хувьд олон зүйлс шаардагдах ч танд маш бодит мэдрэмжийг өгөх юм. Юманд хүрэх үед тухайн хэсгээр халах, хөдөлгөөнд саад учруулах, даралт өгөх гээд олон төрлийн аргаар виртуал объектийг мэдрэх арга байгаа ч одоогоор аль нь илүү хялбар, бодит, хямд байх нь тодорхой болоогүй байгаа юм.


Сандал: Энэ нь хүнээс шууд мэдээлэл дамжуулахгүй, зөвхөн виртуал орчинд хийгдэж буй зүйлийг хүнд мэдрүүлэх зориулалттай. Ихэвчлэн тээврийн хэрэгслийн загвартай байдаг нь тухайн тээврийн хэрэгслийг харж, сонсох дээрээс сандлаараа дамжуулаад мэдрэмжийг бүрэн бодит болгодог. Хамгийн өргөн үйлдэл гүйцэтгэх боломжтой нь Nova: Eight 360 юм.


Өмсгөл: Мэдрэгч бүхий өмсгөл өмсөн бүхэл биеэрээ виртуал орчинд орно. Нөгөө талаас мэдрэгчээр дамжуулан халуун хүйтнийг, дууны чичиргээнийг, нэгнээ тэврэхийг ч биеэрээ мэдрэх боложтой. Бид бүгдийн мэдэх гар утасны чичиргээнийг бага зэрэг хөгжүүлээд л виртуал мэдрэгч. Өмсгөлийн тодорхой цэгүүдэд байрлуулсан мэдрэгчнүүд нь үндсэндээ
– Хүч
– Чичиргээ
– Цахилгаан
– Хэт авиа
– Дулаан

гэсэн 5 төрлийн хариу үйлдэл үзүүлдэг.

Дээрх төхөөрөмжүүд нь ашиглалтыг хувьд өргөн хүрээг хамардаг нь: Тээврийн хэрэгсэл, Анагаах ухаан, Компьютер болон төст төхөөрөмжнүүд хамгийн том нь Тоглоом юм.

Leave a Reply