19-р зууныг цахилгаан соронзонгийн нээлтийн үе гэж нэрлэж болохоор. Хувьсах гүйдэл, Транзистор, Гэрлийн ламп зэрэг маш олон нээлтүүд гарч байсны нэг нь Телеграф юм. Цахилгаан долгион ашиглан мэдээллийг алсын зайнд түргэн хугацаанд дамжуулах арга нь өнөө үед морз нэрээр л үлджээ.
Телеграф нь одоо үед хэрэглэгддэггүй ч 19-р зуунаас эхлэн 20-р зууны дунд үе хүртэл өргөн ашиглагдаж, одоо үеийн утасны сүлжээ, интернэтийн өвөг эцэг болсон билээ. Ашиглаж буй зүйлээс нь хамаарч дотор нь цахилгаан дохио ашигладаг Цахилгаан телеграф, цахилгаан соронзон дохио ашигладаг Радио телеграф, гэрэл ашигладаг Оптик телеграф гэх мэтээр ангилж болно.
Цахилгаан телеграф (Үүсэл)
Анх Самуэл Морз (Samuel Morse) гэх эрхэм цахилгаан гүйдлийг тодорхой давтамжтайгаар дамжуулах санааг гаргасан бөгөөд ингэхдээ гүйдэл дамжуулах утасны хоёр талд цахилгаан дохио байгаа тохиолдолд тэмдэглэн бусад тохиолдолд тэмдэглэхгүй байх төхөөрөмж холбосон байна. Асуудал нь тухайн үед цахилгаан гүйдлийг нарийн хэмжих технологи хөгжөөгүй байсан тул гүйдэл “байна”, “байхгүй” гэх хоёр зүйлээр бүтэн үг дамжуулах байсан юм.
Нэг талд цахилгаан дохио дамжуулах ганц товч бүхий төхөөрөмж, нөгөө талд дохиотой үед цаасны яг дунд буюу нэг шугамд тэмдэглэх боломжтой гэсэн ийм 2 төхөөрөмж. Эхэндээ 1 цэг А, 3 цэг С үсэг гэх мэт мэдээллийг тоогоор дамжуулах бодолтой байсан ч хэтэрхий урт болох гээд байсан тул цэгээс өөр илэрхийлэх тэмдэгт хэрэгтэй болсон нь арай урт цэг. Өөрөөр бол зураас. Ийнхүү цэг зураас хоёроор бүтэн цагаан толгойн зохиов.
Та энэхүү цагаан толгойг хараад доорх чимээг ямар үгний код болохыг тайлах гээд оролдоод үзээрэй.
Морз кодны хариу.
SECRET
Морз код нь анхны хэлбэрээр ийнхүү гарч байсан ч улс орнууд өөрсдийн хэлэндээ зориулан өөрөөр морз цагаан толгойнуудыг үүсгэсэн. Жишээ нь Хятад улс.
Бусад хэлнээс ялгаатай нь Хятад хэлийг тэмдэгтээр илэрхийлэх хэцүүхэн сорилт. Мэдээллийг үсэг холбон үгээр биш дүрсүүдийг нийлүүлэн ханзаар илэрхийлдэг. Шинэ үг үүсэх тоолонд морз кодод шинэ мөр нэмэгдэнэ гэсэн үг. Азаар одоо хэрэглээнээс гарч дээ.
Энэхүү зургаас бид нар морз кодын бас нэгэн зүйлийг харж болно.
Дан ганц үсгээр дамжуулахаас гадна тодорхой хэрэглэгддэг үгнүүдийг илэрхийлэх кодууд гэж байдаг.
Оптик телеграф
Ponyo аниме дээрх тус гэрлээр ярилцдаг хэсэг нь Оптик телеграфын жишээ юм.
Телеграф болгон адилхан зарчмын хүрээнд ажилладаг. Оптик буюу гэрлэн телеграфын давуу тал нь мэдээллийг гэрлийн хурдаар дамжуулах. Харин сул тал нь харагдах орчинд. Орчин үед оптик шилэн кабель ашиглан харагдах орчноос хараат бусаар гэрлийн хурдаар дамжуулах болсон нь орчин үеийн харилцаа холбооны үндсэн бүрэлдэхүүн хэсэг болсон билээ.
Эцэст нь
20-р зууны сүүлчээр харилцааны шинэ технологиуд (утас, интернэт гэх мэт) гарч ирснээр Телеграф нь хэрэглээнээс гарч, Морз код зарим газар сургалт мэдээллийн зориулалтаар л ашиглагдаж байна. Гэвч түүхэн ач холбогдол, технологийн хувьсгалд гүйцэтгэсэн үүрэг нь өнөөг хүртэл үнэлэгдсээр байна.