fbpx

Сүлжээний орчинд ажиллаж байгаа компьютеруудын хоорондох функцүүд яаж хуваарилагдсанаас хамаарч компьютерын сүлжээг 2 ангилдаг байна. Үүнд:
– Peer-to-Peer network,
– Server based network.

Peer-to-Peer сүлжээнд компьютеруудын өөр хоорондынхоо нөөц рүү хандах эрх адилхан байдаг. Дурын хэрэглэгч өөрийн нөөцийг бусадтай хамтран ашиглах боломжтойг зарласнаар өөр хэрэглэгчид түүнийг ашиглаж болдог.

Peer-to-Peer сүлжээнд байгаа компьютеруудад нэг төрлийн үйлдлийн системийг суулгаснаар бүгдэд нь нөөцийг ашиглах адил боломжийг олгодог. Peer-to-Peer сүлжээг дараах үйлдлийн системүүдийн үндсэн дээр байгуулж болно. Үүнд: LANtastic, Personal Ware, Windows for Workgroup, Windows NT/2000 Workstation.

Peer-to-Peer сүлжээний гол онцлог гэвэл сервер болон клиентийн функцүүдийн давуу талыг агуулсан тусгай сервер үйлдлийн систем байдаггүй.

Peer-to-Peer сүлжээг ашиглахад хялбар бөгөөд жижиг компани, байгууллагууд ашиглахад тохиромжтой. Энэ сүлжээ нь доорх шаардлагыг хангана. Үүнд:

  • 10 хүртэлх хэрэглэгчтэй жижиг компани, байгууллагад ашиглах,
  • Хэрэглэгч мэдээллийн хэмжээ хязгаарт ач холбогдол өгөхгүй бол,
  • Мэдээллийн хамгаалалтад ач холбогдол өгөөгүй бол Peer-to-Peer сүлжээг ашиглаж болно.

Хэрэв дээрх шаардлагууд хангалтгүй гэж үзвэл Server Based сүлжээг байгуулах хэрэгтэй.

Server Based сүлжээг зохион байгуулснаар тусгай зориулалтын сүлжээний үйлдлийн систем суулгасан сервер компьютер өөрийнхөө нөөцийг бусдад хуваарилж өгөх үүргийг гүйцэтгэдэг байна.

Leave a Reply