Nuxt нь веб хөгжүүлэлтийн үйл явцыг илүү ойлгомжтой, өндөр гүйцэтгэлтэй, хөгжүүлэгчдэд ээлтэй болгохыг зорьдог. Nuxt бол Vue.js ашиглан бүтээхэд ойлгомжтой, өргөтгөх боломжтой, төрөлд аюулгүй, өндөр гүйцэтгэлтэй, үйлдвэрлэлийн түвшний full-stack веб аппликейшн болон веб сайтуудыг бүтээгчийн хувьд үнэгүй, нээлттэй эх кодтой фреймворк юм.
Nuxt нь ямар нэгэн үйлдлийн системийн хамаарлыг үгүйсгэсэн тул таны программыг аль ч орчинд байршуулж болох боломжийг олгодог.
Автоматжуулалт ба Конвенци
- Файлд суурилсан чиглэл (File-based routing): Рүүтүүдийг таны pages/ хавтасны бүтэц дээр үндэслэн тодорхойлно. Энэ нь программыг илүү зохион байгуулалттай болгох бөгөөд гараар рүүт тохиргоо хийх шаардлагыг бууруулна.
- Код хуваалт (Code splitting): Nuxt нь таны кодыг жижиг хэсгүүдэд хувааж, програмын эхлэн ачаалах хугацааг багасгахад тусалдаг.
- Сервер талын рендеринг (SSR): Nuxt нь сервер талын рендерингийг анхнаас нь дэмжиж, серверийн тохиргоог тусдаа хийлгэх шаардлагагүй болгодог.
- Авто-импорт: Vue composables болон компонентуудыг өөрийн хавтаснуудын дотор бичиж, ямар ч импорт хийх шаардлагагүйгээр хэрэглэж болно.
- Мэдээлэл татах (Data-fetching) хэрэгслүүд: SSR-тэй нийцсэн мэдээлэл татах тусгай composables-ийг Nuxt хангадаг.
- Zero-config TypeScript дэмжлэг: TypeScript-ээр аюулгүй код бичихийн тулд tsconfig.json болон автомат үүсгэгдсэн төрөлтэйгөөр TypeScript сурах шаардлагагүй.
Сервер талын рендеринг (SSR)
Nuxt нь сервер талын рендеринг (SSR)-ийг стандарт тохиргоо байдлаар дэмждэг бөгөөд серверийг өөрөө тохируулах шаардлагагүй. Энэ нь веб аппликейшнүүдэд олон давуу талтай:
- Анхны хуудасны ачаалал: Nuxt-ийн SSR-ийг ашиглахад, хэрэглэгч тухайн веб хуудсыг нээхэд бүх HTML агуулга нь шууд серверээс ирдэг. Браузер дээр хүлээх шаардлагагүй бөгөөд энэ нь анхны ачааллын хурдыг нэлээд сайжруулдаг. Үүнээс гадна, хэрэглэгчийн төхөөрөмж болон сүлжээний нөхцөл байдлаас хамааран хурдацтай ачаалал нь UX-ийг сайжруулж өгдөг.
- SEO сайжруулалт: Хайлтын системүүд (Google, Bing гэх мэт) серверээс илгээсэн бүрэн рендердсэн HTML хуудсыг шууд уншиж, индекстэй болгодог. Энэ нь сайтын SEO үзүүлэлтүүдийг сайжруулж, илүү сайн хайлтад харагдах боломжийг олгодог.
- Төхөөрөмжүүдийн үзүүлэлт: Төхөөрөмжийн хүчин чадал буурсан эсвэл удаан интернэт холболттой хэрэглэгчид дээр Nuxt-ийн SSR нь илүү сайн ажиллагаа үзүүлдэг. Учир нь хэрэглэгчийн төхөөрөмж дээр JavaScript ачаалах нь багасаж, серверээс бэлэн HTML хүлээн авдаг тул илүү хурдан ажилладаг.
- Хандалт: Эхний хуудсыг ачаалахад л контент нь хүлээлгүйгээр гарч ирдэг. Энэ нь дэлгэц уншигч болон туслах технологи ашигладаг хэрэглэгчдэд сайнаар нөлөөлдөг.
- Кэш хийх: Хуудаснуудыг сервер дээр кэшлэх нь ихээхэн хурдасгах давуу талтай. Хэрэглэгч бүрийн хүлээлтгүйгээр сервер нь ачаалах процессыг хурдан болгодог.
Nuxt-ийн хөгжүүлэлтийн хувьд
Өндөр хурдацтай хөгжүүлэлт: Nuxt нь Vue.js-ийн функциональ боломжуудыг ашиглаж, олон төрлийн автоматжуулалт хийснээр хөгжүүлэгчид богино хугацаанд веб аппликейшнүүдийг үүсгэж болно. hot-reloading, код хуваах, зэрэг олон талт хэрэгслүүдээр хялбаршиж өгдөг.
Ашиглахад хялбар: Nuxt-ийн бүтэц нь хэрэглэгчдэд ойлгомжтой, хурдан хөгжүүлэлт хийх боломжийг олгодог. Хуудаснууд шууд автоматаар шинэчлэгддэг тул хөгжүүлэгчид хурдан бөгөөд бага хичээл зүтгэлтэйгээр ажиллах боломжтой.
Өргөтгөх боломж: Nuxt нь энгийн төслөөс эхлээд, томоохон full-stack веб аппликейшн хүртэл хөгжүүлж болохуйц уян хатан бүтэцтэй. Тиймээс, хэрвээ танд эхний ээлжийн статик сайт хэрэгтэй бол, эсвэл серверийн талын их хэмжээний өгөгдөлтэй сайт хэрэгтэй бол, хоёр ч хувилбараар хөгжүүлж чадна.
Эко систем ба хэрэгсэл: Nuxt нь олон төрлийн тохиргоо, плагин болон нэмэлт хэрэгслүүдийг дэмждэг. Үүнд:
- Nuxt Modules: Энэ нь олон төрлийн нэмэлт, өргөтгөлийг ашиглах боломжийг олгодог, жишээлбэл, SEO-ийн сайжруулалт, PWA (Progressive Web Apps) үүсгэх, Google Analytics интеграци хийх гэх мэт.
- Nuxt DevTools: Хөгжүүлэгчдэд зориулсан хүчирхэг хэрэгсэл бөгөөд кодын чанар болон гүйцэтгэл дээр анхаарах боломжийг олгодог.
Nuxt нь Vue.js-ийн хүчийг өргөжүүлж, хөгжүүлэгчид илүү хурдан, энгийн, өндөр гүйцэтгэлтэй вэбсайт, веб аппликейшнүүдийг бүтээх боломжийг олгодог бөгөөд нээлттэй эх кодтой, чөлөөт хэрэгсэл болгон хэрэглэгддэг.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (317)
- 2 минутын уншлага (155)
- Богино прожектууд (9)
- боловсрол (88)
- Зөвлөгөө (38)
- Зөвлөгөө (66)
- Код (43)
- Крипто (1)
- Хөндлөнгийн (15)