ТЕЕ Education-д тавтай морил!
Бид 9-16 насныханд зориулсан кодчилол, инжерчлэл, электроник, роботик, веб дизайны суурь мэдлэгийг цогцоор нь олгох сургалтуудыг зохион байгуулдаг.
Манай сургалтын хөтөлбөр Харвардын Боловсролын Сургуулийн Creative Computing хөтөлбөр, Австралийн ерөнхий боловсролын сургуулийн дижитал технологийн сургалтын стандартын дагуу боловсруулагдсан бөгөөд сургалтаараа дамжуулан таны хүүхдэд STEM (Science, Technology, Engineering, Mathematics)-н чухал ур чадварыг хөгжүүлэхэд нь туслах олон төрлийн сонирхолтой төслүүдийг гардан хэрэгжүүлэх боломжийг олгоно. Тэдгээр төслүүдээс дурьдвал:
Чатбот: Таны хүүхэд Microsoft Small Basic програмчлалын хэлийг ашиглан чатбот програмыг хэрхэн бүтээх талаар сурах болно. Мөн тэд тусгай асуулт эсвэл тушаалд хариулах роботыг програмчлах өөр өөр алгоритмуудыг судлах болно.
Ухаалаг цаг: Micro:bit микроконтроллер, утасгүй технологи болон бусад үндсэн функцуудыг ашиглан бие биедээ мессеж илгээх ухаалаг цагийг хэрхэн бүтээхэд суралцана. Тэд алхам тоологч, хайч чулуу даавуу тоглоом гэх мэт илүү дэвшилтэт функцуудыг бий болгохын тулд мэдрэгч болон програмчлалын логикийг хэрхэн ашиглахыг судлана.
Робот: Tiny:bit роботыг ашигласнаар таны хүүхэд робот техник, програмчлалын үндсийг сайтар ойлгож авах болно. Тэд шугам дагадаг, аятай бүжиглэдэг, саадаас зайлсхийдэг робот бүтээх ба ингэхийн тулд мэдрэгч, моторыг хэрхэн ашиглахыг мэдэж авна.
Вэбсайт дизайн: Таны хүүхэд хамгийн түгээмэл хэрэглэгддэг WordPress платформ дээрх Elementor хэмээх хамгийн түгээмэл хэрэглэгддэг вебсайтын дизайнер ашиглан бүрэн ажиллагаатай вэбсайтыг бүтээж сурна. Тэд вэб хуудсуудыг хэрхэн загварчлах, өөрчлөх, зураг, видео гэх мэт медиа контентууд нэмэх, газрын зураг, сошиал медиа товчлуур зэрэг интерактив функцуудыг бий болгох талаар судлах болно.
Манай сургалтын хөтөлбөрүүд таны хүүхдийн асуудал шийдвэрлэх, криэтив байдал, хамтран ажиллах зэрэг чухал ур чадварыг хөгжүүлэхээр загварчлагдсаны зэрэгцээ таны хүүхдийг бусадтай харилцаж, өөрийгөө зөв илэрхийлж, оролцоотой байхад сургаж, бас урамшуулах, сурах сонирхлыг төрүүлэх зорилготой юм. Хурдтай өөрчлөгдөж буй амьдралд, ирээдүйд амжилтанд хүрэхэд нь тус болох ур чадваруудыг эзэмших хүүхдийнхээ аялалыг эхлүүлэхийг бүү хойш нь тавиарай. Хүүхдээ сургалтанд яг одоо бүртгүүлээрэй!