fbpx

Арай ChatGPT гэж юу болохыг мэдээгүй л яваад байгаа юм биш биз? Хэрвээ чи мэдээгүй байгаа бол мэдэхэд оройтоогүй байна. Саяхан буюу 2022 оны 11-р сарын 30-нд эхлүүлсэн хиймэл оюун ухаан, судалгааны OpenAI компанийн энэхүү төсөл нь программ гэж мэддэг, мэддэггүй үл хамааран ChatGPT ашиглаж сурсаны дараагаар хүнд магадгүй их хэмжээний мэдээллийг нэг дороос авж чадах хиймэл оюун ухаанд суурилсан маш хэрэгцээтэй төсөл хэрэгжсэн байна. За тэхээр бүгдээрээ ChatGPT гэж чухам юу болох талаар дэлгэрэнгүй мэдэцгээе!

ChatGPT

OpenAI-аас боловсруулсан өргөн хүрээтэй хэлний загварын чатбот юм. Энэ нь харилцан ярианы хэлбэрээр харилцаж, хүн шиг хариулт өгөх гайхалтай чадвартай. Ингэхдээ хэрэглэгчийн гараас оруулсан мэдээллийг засаж ойлгож, асуултад хариулах, дараагийн үгийг таамаглах, алдаагаа засах, зохисгүй хүсэлтээс татгалзах боломжтой.

ChatGPT нь мэдээллийн сангийн модель юм, тиймээс танд мэдээлэл, зүйлс хайх, хариулт үг, хувийн санал хүсэлтээрээ бэлэн байна. Түүний модель нь томоохон машин сургалтын алгоритмуудыг ашиглан боловсруулсан учраас, танд маш их мэдээлэл бэлдэж болно. Ингэхдээ эсээ бичих, код бичих гээд түүнд чадахгүй зүйл үгүй болой.

ChatGPT -ээс өөрийнх нь тухай асууж үзсэн нь

Манай ChatGPT Монгол хэл маруухан мэдэх ч хэрэгцээтэй мэдээллээр тань бүрэн хангаж чадна.

Энгийн ChatBot-оос ямар ялгаатай вэ?

Хэдийгээр ChatBot-ийн үндсэн үүрэг нь хүний ​​яриачийг дуурайх явдал боловч ChatGPT нь илүү хүншиг сэтгэж хүншиг хариулах юм. Тухайлбал, компьютерийн программ бичих, дибаг хийх, хөгжим, теле жүжиг, үлгэр, эссэ зохиох, тестийн асуултуудад хариулах, шүлэг, дууны үг бичих, Линукс системийг дуурайх; tic-tac-toe гэх мэт тоглоом тоглох зэрэг зүйлсийг чаддаг байна.

ChatGPT дээр дарж туршиж үзээрэй 🙂

Comments

  • Shiilegmaa 2023-04-30

    How make code

    Reply

Leave a Reply