Automatic speech recognition
Орчин үеийн мэдээллийн технологийн хөгжлийн үр дүнд хүн ба компьютерын харилцаанд томоохон тэсрэлт гарсан нь Хэл яриаг автоматаар таних технологи (Automatic Speech Recognition – ASR) юм. Энэхүү технологи нь хүний хэлсэн үгийг дижитал текст хэлбэрт хөрвүүлэх замаар бидний амьдралыг хөнгөвчилж байна. Хэл яриаг текст болгон хувиргах үндсэн үе шатууд Хэл яриаг таних процесс нь физик […]
Хууль бус анхны тоо – DeCSS DVD
Анхны тоо гэдэг нь зөвхөн 1 ба өөрөөсөө өөрөөр хуваагддаггүй тоо юм. Тэгвэл “хууль бус анхны тоо” буюу illegal prime гэж юу вэ? Энэ нь жирийн анхны тооны нэгэн сонирхолтой хувилбар. Яагаад “хууль бус” гэж нэрлэсэн нь сонирхолтой юм. 1990-ээд оны эцэс, 2000-аад оны эхээр DVD‑үүд CSS (Content Scramble System) гэдэг нууцлалтай хамгаалалттай байсан. Энэ […]
Бидний “Data” юунд үрэгддэг вэ?
0100110101100001011001110110100101100011 Энэ юу вэ? Бидний өдөр тутмын амьдралд “1 Gega Byte (GB) дата хэрэглэлээ”, “512 GB-ийн багтаамжтай утас” гэх яриа энгийн үзэгдэл болжээ. Сүүлийн үед энэ хэмжээс “Tera Byte (TB)” руу шилжиж, бидний хэрэглэдэг, хадгалдаг өгөгдлийн хэмжээ ихэссээр л байна. Гэхдээ энэ нь хичнээн ихийг төдийлөн ойлгодоггүй. Энэ бүгд хамгийн жижиг нэгж ганц БИТ-с эхлэлтэй. […]
Технологийн эрин дэх эмэгтэйчүүд
Жил бүрийн 3-р сарын 8-ны олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бол зөвхөн баяр тэмдэглэх өдөр биш, дэлхий даяар нийгмийн бүх салбарт эмэгтэйчүүдийн эрх, тэгш байдлын талаар ярилцаж, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлэх, тулгарч буй саад бэрхшээлийг хэлэлцэх чухал мөч юм. Өнөөдөр технологи асар хурдтай хөгжиж, бидний амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж байна. […]
Гар утасны “Face ID” хэрхэн ажилладаг вэ?
Өнөө үед гар утасны түгжээ тайлах хамгийн түгээмэл аргуудын нэг нь Face ID буюу нүүр таних технологи болсон. Энэ нь хэрэглэгчийн нүүрийг таньж, тухайн хүн утасны жинхэнэ эзэн мөн эсэхийг шалгаад түгжээг тайлдаг ухаалаг систем юм. Энгийнээр хэлбэл, энэ технологи нь камер, төрөл бүрийн мэдрэгч, мөн хиймэл оюун ухаанд суурилсан харьцуулалтын аргыг ашиглан “яг эзэн […]