fbpx

API-ийн тухай бид юу мэдэх вэ?

API гэж юу вэ?

API нь протокол болон тодорхойлолтуудын цогц байдлыг ашиглан хоорондоо харилцах хоёр программын хэсгүүдийг ажиллуулах механизм юм. Жишээ нь, цаг уур, орчны шинжилгээний газрын программын систем нь өдөр тутмын цаг агаарын өгөгдлийг агуулж байдаг ба таны утсан дээрх цаг агаарын аппликэйшн энэхүү систем рүү API-ыг ашиглан хандаж танд өдөр бүрийн цаг агаарыг харуулдаг байх нь.

API нь Application Programming Interface гэсэн үгийн товчлол юм. API-ийн контекст дээр Application гэдэг үг нь тодорхой функц бүхий аливаа програм хангамжийг хэлдэг. Интерфэйсийг хоёр програмын хоорондох үйлчилгээний гэрээ гэж үзэж болно. Энэхүү гэрээ нь хүсэлт, хариултыг ашиглан бие биетэйгээ хэрхэн харилцахыг тодорхойлдог. Тэдний API баримт бичиг нь хөгжүүлэгчид эдгээр хүсэлт, хариултыг хэрхэн зохион байгуулах тухай мэдээллийг агуулдаг.

API архитектурыг ихэвчлэн клиент болон серверийн хувьд тайлбарладаг. Хүсэлт илгээж буй програмыг клиент, хариу илгээж буй програмыг сервер гэж нэрлэдэг. Тиймээс цаг агаарын жишээн дээр үзвэл цаг уур, шинжилгээний газрын мэдээллийн сан нь сервер, гар утасны програм нь клиент юм.

Web API гэж юу вэ?

Web API эсвэл Web Service API нь вэб сервер болон вэб хөтчийн хоорондох програм боловсруулах интерфейс юм. Бүх вэб үйлчилгээ нь API боловч бүх API нь вэб үйлчилгээ биш юм. REST API нь дээр тайлбарласан стандарт архитектурын хэв маягийг ашигладаг вэб API-ийн тусгай төрөл юм.

Java API эсвэл service API гэх мэт API-ийн эргэн тойронд өөр өөр нэр томъёо байдаг, учир нь API-ууд нь дэлхийн вэбээс(WWW) өмнө бүтээгдсэн байдаг. Орчин үеийн вэб API нь REST API бөгөөд нэр томъёог сольж хэрэглэж болно.

API интеграци гэж юу вэ?

API интеграци нь клиент болон серверүүдийн хооронд өгөгдлийг автоматаар шинэчлэх програм хангамжийн бүрэлдэхүүн хэсэг юм. API интеграцчлалын зарим жишээ нь таны утасны зургийн галлерейгаас өгөгдөл автоматаар клоуд руу синхрончлогддог эсвэл өөр цагийн бүс рүү явах үед таны зөөврийн компьютер дээр цаг, огноо автоматаар өөрчлөгддөг. Мөн аж ахуйн нэгжүүд системийн олон функцийг үр ашигтай автоматжуулахын тулд тэдгээрийг ашиглаж болдог байх нь.

Leave a Reply