0100110101100001011001110110100101100011 Энэ юу вэ?

Бидний өдөр тутмын амьдралд “1 Gega Byte (GB) дата хэрэглэлээ”, “512 GB-ийн багтаамжтай утас” гэх яриа энгийн үзэгдэл болжээ. Сүүлийн үед энэ хэмжээс “Tera Byte (TB)” руу шилжиж, бидний хэрэглэдэг, хадгалдаг өгөгдлийн хэмжээ ихэссээр л байна.
Гэхдээ энэ нь хичнээн ихийг төдийлөн ойлгодоггүй. Энэ бүгд хамгийн жижиг нэгж ганц БИТ-с эхлэлтэй. Урьд нь би Хоёртын тоолол “Компьютер”-т гэсэн нийтлэлдээ 01-үүдийг багцлах болон 8, 16-тын систем түлхүү хэрэглэгддэг талаар тайлбарлаж байсан. Энэ удаад тэрхүү “багцлах” гэдэг ойлголтын практик хэрэглээ болон өгөгдлийн хэмжээсүүдийн талаар тайлбарлах болно.
Гэж юу вэ?
| A | B |
| 0 | 0 |
| 0 | 1 |
| 1 | 0 |
| 1 | 1 |
Бит гэдгийг өмнөх нийтлэлийн гэрлийн ламф гэж ойлгож болно. Тухайн хэсэгт байгаа гэрэл “Тийм”, “Үгүй” гэсэн хоёр төлөв авах бөгөөд аль төлөвтөө байгааг нь 1, 0-р илэрхийлдэг юм. Тэгэхээр AB гэсэн 2 бит нийлвэл дараах 4 боломжит хувилбар үүснэ. A ассан, B унтарсан байвал 10 гэсэн хувилбар нь гэсэн үг.
Байт (Byte): Стандартчилагдсан багц
Нэг байт буюу 8 бит нь нийт 2⁸ = 256 ялгаатай хувилбарыг үүсгэж чадна (00000000-аас 11111111 хүртэл). Энэхүү 256 боломжит хувилбар нь англи цагаан толгойн том, жижиг үсгүүд, 0-9 хүртэлх тоонууд, цэг, таслал зэрэг тусгай тэмдэгтүүд, мөн удирдлагын командууд (enter, tab гэх мэт)-ыг бүгдийг нь кодлоход хангалттай хүрэлцээтэй байв.
01000101 ~> E үсэг гэж тэмдэглэлээ гэхэд цаана нь дахиад 255 боломж байна гэсэн үг.
ASCII: Тэмдэгт кодлолын стандарт
Компьютер бүр өөр өөрийн дураар 01000101-г “E” үсэг, 01000110-г “F” үсэг гэж ойговол компьютерүүд хоорондоо мэдээлэл солилцох боломжгүй болно. Энэ асуудлыг шийдэхийн тулд ASCII (American Standard Code for Information Interchange) хэмээх стандарт үүссэн байдаг.
ASCII нь 7 битийг ашиглан 128 (2⁷) тэмдэгтийг кодлодог стандарт юм. Үүнд:
- Англи цагаан толгойн том, жижиг үсгүүд (A-Z, a-z)
- Тоонууд (0-9)
- Цэг, таслал, асуултын тэмдэг зэрэг түгээмэл тэмдэгтүүд
- Хэвлэгддэггүй удирдлагын тэмдэгтүүд (зай авах, шинэ мөр эхлүүлэх гэх мэт) багтдаг.
Хожим 8 дахь битийг нэмж, нийт 256 тэмдэгт кодлох боломжтой Extended ASCII стандарт гарсан бөгөөд үүнд дэлхийн бусад хэлний зарим онцлог тэмдэгтүүд (жишээ нь, à, ö, ü) нэмэгдсэн байдаг.
Жишээ нь, ASCII кодын дагуу:
Aүсэг нь 10-тын тооллоор 65, 2-тын тооллоор01000001aүсэг нь 10-тын тооллоор 97, 2-тын тооллоор01100001

Нийтлэлийн эхэнд дурдсан 0100110101100001011001110110100101100011 гэсэн битүүдийн цувааг 8, 8-аар нь салгаж, ASCII кодоор хөрвүүлбэл:
01001101->M01100001->a01100111->g01101001->i01100011->c
Энэ нь “Magic” гэсэн үг байжээ.