fbpx

Компьютерын ажиллагааг 2 давхаргаас тогтдог гэж хэлж болох юм. Энэхүү 2 давхрага нь компьютерийн техник хангамж болон программ хангамж юм. Тэгвэл програм хангамжийн давхарыг дотор нь дахиад хоёр давхаргад хуваан үзэж болох бөгөөд үүнийг үйлдлийн систем болон бусад программууд гэж хуваана. Өөрөөр хэлбэл хэрэглэгч програмуудын тусламжтайгаар компьютертэй ажиллана. Харин програмууд нь үйдлийн системийн тусламжтайгаар компьютерын техник хангамжтай холбогдоно.

 

Тиймээс үйдлийн системийг компьютерийн техник хангамж болон программ хангамжийг холбож өгдөг зүйл  гэж хэлж болох юм. Үйдлийн систем нь хэрэглэгчийг, компьютерын төхөөрөмжүүдтэй ажиллах процессын талаарх нэгд нэгэнгүй мэдээллээс халхалдаг бөгөөд ингэснээр энэ процессыг гүйцэлдүүлэх нүсэр ажлаас чөлөөлж өгдөг.

Ү.С.-ийн гүйцэтгэх үүргийг дурдвал:

  • диалог буюу хэрэглэгчтэй харьцах
  • оролт-гаралт, өгөгдлийг удирдах
  • програм боловсруулах процессын төлөвлөлт, зохион байгуулалт
  • санах ой, кэш, процессор, гадаад төхөөрөмжүүд г.м. компьютерын хэсгүүдтэй ажиллах
  • сонгосон програмыг ажиллуулах
  • боломжит бүх төрлийн үйлчилгээ (сервис)
  • дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах
  • дэлгэц, гар, дискүүд,хэвлэгч гэх мэт. 

Компьютеруудын төрлөөс хамаарч, тэдгээрт ашиглагдах үйлдлийн системүүд мөн өөр өөр байна. Гэхдээ нэг төрлийн компьютерт зориулсан өөр өөр үйлдлийн системүүд ч бас байдаг. 

 

 

 

Ерөнхий зориулалтын хувийн компьютерийн үйлдлийн систем нь зах зээлд 74.99% орчим байдаг Microsoft Windows үйлдлийн систем юм. Apple Inc-ийн macOS үйлдлийн систем хоёрдугаарт (14.84%), Линуксийн сортууд гуравдугаарт (2.81%) орсон байна. Гар утасны салбарт (ухаалаг утас, таблетыг оруулаад) 2020 онд Android-ийн эзлэх хувь 70.82% байна.

Leave a Reply