fbpx

Шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудаас бид ирээдүйн зөгнөл, уран сэтгэмж, итгэл үнэмшлийн биелэлийг олж харж чаддаг. Түүнчлэн эдгээр кинонууд нь сониуч зан, бүтээлч сэтгэлгээг тэлж, шинэ соргог санааг өгч аливаа зүйлийг эргэцүүлэн бодуулахад хүргэдэг бөгөөд зарим нэгэн ойлгомжгүй хичээлийн хариу ч кинонд байдаг учир шинжлэх ухааны нарын төвөгтэй ойлголтуудыг киногоор дамжуулан ойлгох нь тасралтгүй сурах процессийг дэмжиж өгөх учраас манай TEE-гийн зүгээс дараах 4 шинжлэх ухааны киног танд санал болгож байна.

1.      Everything everywhere all at once(2022)

 

Биднийг төсөөллийн ертөнцөөрөө аялуулсан гол дүрийн Evelyn-ний хувилбарууд дунд монгол хувилбар байсан нь олзуурхууштай байлаа.

2023 оны оскарын шилдэг кино,шилдэг кино найруулга, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эх зохиол, шилдэг эмэгтэй жүжигчин,шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналт Даниэлс Кван, Даниэль Шейнерт нарын бичиж найруулсан дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа Everything Everywhere all at once киног хүлээн авна уу.Бид 3D хэмжээст амьдардаг бөгөөд түүнээс ч олон ертөнцөд очих нь ямар байх бол? Гайхалтай edit-үүдийг энэ киноноос олж үзээрэй. 

      2.    I robot(2004)

Бидний сайн мэдэх AI(Artificial intelligence)-н одоогийн биелэлийг зөгнөсөн энэхүү киноноос робот асуултанд хариулж бодож сэтгэн, бүр зүүдэлдэг тухайгаа хэлж хүнтэй мэтгэлзэж байгааг сонирхож үзээрэй.Ирээдүйд(удахгүй) робот биднийг орлох уу?

3.  Love,death & robots(2019)

 

Тим Миллерийн бүтээсэн насанд хүрэгчдэд зориулсан цуврал хүүхэлдэйн кино.Хэдийгээр цувралыг Blur Studio бүтээдэг ч тус тусдаа ангиудыг янз бүрийн улс орны өөр өөр хүүхэлдэйн студиуд бүтээдэг бөгөөд улс төр, нийгмийн хэм хэмжээ, соёлыг тусгаж инээдмийн, аймшгийн, шинжлэх ухааны уран зөгнөлт гэх мэт төрөл бүрийн салбарыг хамгийн уртдаа 20 минутанд багтаан харуулдаг, эргэцүүлэн бодох бодлыг үлдээдэг гайхалтай бүтээл. 

4.      Lucy (2014)

 

Хүн тархиныхаа ердөө 2-3 хувийг л ашиглаж байна гэж үздэг. Тэгвэл уг кинонд тархины чадавхийг 100 хувь нээх тухай уран зөгнөл гардаг бөгөөд сонирхолтой дүрслэлүүдийг энэдэээс олж хараарай.

Дээрх бүх киног энд дарж англи хадмалтайгаар үзээрэй.Танд таалагдсан гэж найдаж байна 🙂 Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

Leave a Reply