fbpx

Бид цэнхэр гэрлийн талаар тодорхой хэмжээнд мэддэг болсон. Гэсэн хэдий ч ямар арга хэмжээ авах, яах ёстой талаар мэдээлэл өгөөгүй тул зарим хүмүүс юу хийх ёстой вэ? хэмээн бодож байж магадгүй юм. Тиймээс энэ удаа цэнхэр гэрэл шүүлт гэж юу вэ? хэрхэн ашиглах вэ? гэх талаар товч бөгөөд тодорхой мэдээлэл өгье.

За тэгэхээр цэнхэр гэрэл шүүлт гэдэг нь хүний биед нөлөөлөх цэнхэр гэрлийн муу нөлөөг багасгах зориулалттай шүүлтүүр юм. Энэхүү функц нь дулаан өнгийг цэнхэр гэрэл дээр нэмж нүдэнд тусах цэнхэр гэрлийн хэмжээг багасган нүдний ачаалал бууруулах зориулалттай байдаг. Орчин үеийн технологийн хэрэгсэл болох гар утас, компьютер дээр цэнхэр гэрэл шүүлтийн горим гэх функц байдаг бөгөөд үүнийг асааснаар утасны шөнө оройн цагаар ялгарах цэнхэр гэрлийн хэмжээг багасгаж шөнө сайн унтаж нойр, дархлаагаа авахад тань тусалдаг байна. Мөн энэхүү горимыг та өглөө болон орой тодорхой цагт унтрааж асаана гэж тохируулж болдог тул байнга гар аргаар унтрааж асаана гэж санаа зоволтгүй юм.

Зөвхөн техник технологи ч гэлтгүй нүдний шил хүртэл цэнхэр гэрлийн хамгаалалттай болсон байна.

Эцэст нь танд өгөх зөвлөгөө гэвэл орой нар жаргах болон өглөө нар мандах үеийг тааруулан цэнхэр гэрэл шүүлтийн горимыг утас болон компьютер дээрээ хэрэглэж нүдээ хамгаалаарай.

Leave a Reply