Хиймэл оюун ухаан (англ. Artificial Intelligence, AI) нь компьютерын програм хангамжаар бүтээгдсэн хүний сэтгэхүйг дууриалгасан ба бараг ижил төвшинд хүргэсэн технологийн төрөл ба аливаа хүний хийдэг үйл ажиллагааг удирдахад зориулагддаг болно. Өөрөөр хэлбэл дата мэдээлэл ашиглан хиймлээр машиныг оюун ухаантай болгох гэсэн үг бөгөөд компьютерын шинжлэх ухааны нэг салбар юм.
Хамгийн гол хөдөлгөгч гол хүч нь асар их хэмжээний дата, мэдээлэл бөгөөд компьютерыг сэтгэж, шийдвэр гаргахад нь туслан дата, мэдээллээр тэжээх юм бол машин өөрөө процесс хийн, түүнээсээ суралцаж байдаг (machine learning). Жишээлбэл, бидний өдөр тутамд ашиглагдаг гар утсанд нүүрээ таниулаад утас нээгдэх, энэ бол хиймэл оюун ухааныг ашиглан тусгай машинд суралцах алгоритм (заавар) ашиглан таныг царайг таниж байна гэсэн үг. Гүүгл нийгмийн сүлжээний сайтууд хэрэглэгчдийн мэдээлэл, ашигласан түүхийг ашиглан зөвхөн тэдэнд зориулсан дуу, мэдээ зэргийг санал болгодог зэрэг жишээ олон.
Одоогоор олон төрлийн дэвшилттэй алхам хийгдэж байгаа ч эцсийн зорилго нь компьютерыг бие дааж шийдвэр гаргах, бодох* чадвар суулгах зорилготой.
Хиймэл оюунд байвал зохих чадварууд:
- Өөрт дүн шинжилгээ хийж, хариултыг өөрийнхөөр илэрхийлдэг байх.
- Өөрийн алдааг олж засварладаг
- Хүний сэтгэхүйгээс илүү давсныг сэтгэх
Хиймэл оюун ухааны үүсэл
Айсак Эсимов
1920 онд АНУ-д төрсөн, түүхэнд шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол бичиж олонд танигдсанаараа алдартай. Орчин үеийн анхны зөгнөлт зохиолын үүсгэн байгуулагч гэж үздэг бөгөөд түүний хамгийн алдарт 3 зохиолын нэг нь 1950д онд хэвлэгдсэн Робот цувралууд бөгөөд 37 богино хэмжээний уран зөгнөлт(фикшнал) түүхүүд байв. Жишээ нь: “Өглөөний үүрийн Робот ” (Robots of Dawn), Төмөр Хүн (Wizard of Oz) зохиол 1939 зохиолууд юм.
Алан Тюринг
Дэлхийн хоёрдугаар дайны дараа, хэсэг бүлэг хүмүүс бие даан оюун ухаант машиныг хийхээр ажиллаж эхэлсэн байна.
1950 онд Их Британи улсын математикч, комьпютерийн шинжлэх ухааны аав гэж нэрлэгддэг АланТюринг “Машин ба Оюун ухааныг програмчлах нь” (Computing Machinery and Intelligence) хэмээх судалгааны бүтээлээ танилцуулжээ. Энэхүү судалгаанд тэрээр машин, комьпютерт хэрхэн хиймэл оюун ухаан суулгах талаар нийтэлжээ.
Тэрээр Тюрин Машин гэх онол дэвшүүлсэн бөгөөд уг онолдоо математикийн онол ашиглан хэрхэн тооцоолох, машинд зориулж програмчлах талаар дурджээ. Хиймэл оюун ухаан гэдэг нэр томьёог 1956 оноос хойш олон хүн судлах болсон бөгөөд ихэнх нь компьютер програмчлалын суурьтай болсон байна.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (275)
- 2 минутын уншлага (133)
- Богино прожектууд (9)
- боловсрол (75)
- Зөвлөгөө (60)
- Зөвлөгөө (21)
- Код (35)
- Хөндлөнгийн (14)