fbpx

Хиймэл оюун ухаанд агентуудыг тэдний ухамсар, чадварын зэрэг дээр үндэслэн дараах ангиллуудад хувааж болно.

  1. Энгийн рефлексийн агент
  2. Төлөвт үндэслэсэн агент
  3. Зорилгод суурилсан агент
  4. Хэрэглээнд суурилсан агент
  5. Сургалтанд суурилсан агент

Энгийн рефлексийн агентууд:   Зөвхөн одоогийн орчны тусгалын үндсэн дээр ажилладаг бөгөөд хүний биеийн рефлексийн үйлдэлтэй төстэй ажилладаг. Тухайлбал галын дөлөнд хүрэхэд хүн хуруугаа даруй татдаг. Тухайн нөхцөл байдалд үндэслэн хүний бие махбод цаг алдалгүй хариу арга хэмжээ авдаг шиг агент мөн тухайн орчны өнгөрсөн төлөв байдлаас үл хамааран тухайн орчиндоо тулгуурлан хариу өгдөг. Шийдвэр гаргахдаа тухайн үеийн ойлголт дээр үндэслэсэн тохиолдолд л рефлексийн агент зөв ажиллаж чадна.

 1 дугаар зураг. Энгийн рефлекс агентын архитектур

Төлөвт үндэслэсэн агентууд : Эдгээр нь санах ойтой агентууд бөгөөд өмнөх төлөв, өнөөгийн байдлын талаарх мэдээллийг хадгалж, үйлдлийг зохих ёсоор гүйцэтгэдэг. Яг л жолооч эгнээгээ солихыг хүсвэл ард нь байгаа тээврийн хэрэгслийн өнөөгийн байрлалыг мэдэхийн тулд толь руу харна. Ард  байгаа тээврийн хэрэгслийн мэдээлэлтэй байгаа тул эгнээгээ аюулгүй сольж болно.Үйлдлийг шийдэхийн тулд өмнөх болон одоогийн төлөвийг хурдан шинэчлэнэ.

2дугаар зураг. Төлөвт үндэслэсэн агентын архитектур

Зорилгод суурилсан агентууд: Зарим тохиолдолд зөвхөн одоогийн төлөв байдлын тухай мэдээлэл нь зөв шийдвэр гаргахад тус болохгүй байж болох юм. Хэрэв зорилго нь мэдэгдэж байгаа бол агент нь тухайн үеийн төлөв байдлын мэдээллээс гадна зорилгын мэдээллийг харгалзан зөв шйидвэр гаргах болно. Тухайлбал, хэрэв агент нь өөрөө жолооддог машин бол зорилго нь хүрэх газар байхад хүрэх газар уруу чиглэсэн маршрутын мэдээлэл нь тухайн машин хэзээ баруун, зүүн тийш эргэхээ шийдэхэд тусалдаг. Зорилго өөрчлөгдвөл бүх дүрмийг дахин бичих шаардлагатай байдаг тул рефлексийн агентад тохиромжгүй. 

3 дугаар зураг. Зорилгод суурилсан агентын архитектур

Хэрэглээнд суурилсан агентууд: Дээр дурдсан жишээг авч үзвэл хүрэх газар нь мэдэгдэж байгаа боловч олон чиглэл байдаг. Тохиромжтой маршрутыг сонгох нь тухайн агентын амжилтанд бас хамаатай. Амжилт нь хэрэглэгчийн тохиргоонд тулгуурласан агентын хэрэгцээнээс хамаарна. Хэрэгцээ нь ашгийн түвшнийг тодорхойлсон бодит тоон дээр буулгах функц юм. Хэрэгцээний функц нь зорилгууд хоорондоо зөрчилдөх тохиолдолд тохирох тохиролцоог тодорхойлдог.

4 дугаар зураг. Хэрэглээнд суурилсан агентын архитектур

Сургалтанд суурилсан агентууд: Эдгээр агентууд нь урьд өмнө тохиолдож байсан туршлагаас суралцах эсвэл суралцах чадвартай агент юм. Энэ нь үндсэн мэдлэгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, улмаар сурч мэдсэнээр автоматоор дасан зохицох чадвартай болж чаддаг. 

Сургалтын агент үндсэндээ 4 бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг. Үүнд :

  • Сургалтын элемент: Энэ нь хүрээлэн буй орчноос суралцах сайжруулалт хийх үүрэгтэй.
  • Шүүмжлэгч: Агентын гүйцэтгэлийн стандарттай харьцуулж агент хэр сайн ажиллаж байгааг шүүмжлэгчээс хариу санал авдаг.
  • Гүйцэтгэлийн элемент: Энэ нь үйлдлийг сонгох үүрэгтэй. 
  • Асуудал үүсгэгч: Энэхүү бүрэлдэхүүн хэсэг нь шинэ, мэдээлэл сайтай туршлагад хөтлөх үйлдлийг санал болгох үүрэгтэй.

5 дугаар зураг. Сургалтанд суурилсан агентын архитектур 

Leave a Reply