Та өнөөдөр ямар төхөөрөмжөөс хаана интернэтийн сүлжээнд нэвтрэн орсон бэ? Магадгүй зөөврийн компьютероороо сургууль, ажил гээд хаа нэгтээгээс ямар нэгэн кабелийн утас ашиглалгүй орсон бол та утасгүй технологийг аль хэдийн ашиглагч болсон байна.
Утасгүй сүлжээ нь агаараар өгөгдлийг дамжуулах, хүлээн авдаг ба үүндээ радио давтамжийн технологийг ашигладаг. Өнөөдөр хүн бүр өөрийн гэсэн компьютероороо утасгүй сүлжээгээр дамжуулан интернэтэд холбогдох боломжтой болжээ.
Утасгүй технологийн үүсэл?
OSI reference model буюу “сүлжээний OSI загвар”, түүний 7 төвшин байдаг . Сүлжээний протокол нь хоостууд хоорондын харилцах дүрэм л гэсэн үг. Тэгж оноож тодорхойлсон цаашид ISO гэх стандартаар баталсан тодорхойлолтыг протокол гэдэг. Хамгийн эхний түвшин бол Програмын төвшин –(Application layer- махчилбал хэрэглээний төвшин) Энэхүү төвшинд HTTP, HTTPS, FTP, SMTP, LDAP … гэх мэт олон протоколууд хамаарна. Тэдгээр протоколууд нь програмуудад хэрэглэгддэг дээд төвшний протоколууд. Та бид програмчлалдаа энэхүү протоколууд шиг протоколууд үүсгээд програмчлах боломжтой гэсэн үг.
1970-аад оноос Хавайн их сургуулийнхан утасгүй сүлжээг туршиж эхэлжээ. Эхэн үед практикт хэрэглэх боломжгүй байсан ч цаашид хөгжих үндэс суурийг тавьж өгсөн байна. 1979, 1980-аад онуудад хэт улаан туяаны холболт, CDMA долгион болон тархалтат радио долгион ашиглан утасгүй холболт хийж болох талаар судалгааны материалууд нийтлэгдэж, зарим туршилтууд хийгдэж байв. Эхэн үеийн утасгүй холболтын төхөөрөмжүүд нь 9600 бит/секундын модем дээр сонирхогчийн радио дамжуулагчийг холбон утасгүй холболтыг үүсгэн туршигдаж байсан. IEEE 1991 онд анхны утасгүй сүлжээний чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Тухайн үед 1 Мбит/с хурдтай хэд хэдэн төхөөрөмжүүд гараад байсан бөгөөд IEEE 802.11 зөвлөл нь утасгүй сүлжээний нэгдсэн стандартыг боловсруулах ажлаа эхлээд байсан юм. 1996 он гэхэд утасгүй сүлжээг хэрхэн үр дүнтэй ажиллуулах, ямар программ хангамж, технологийг ашиглах талаар ихээхэн мэдлэгийг хуримтлуулж чадсан бөгөөд анхны IEEE 802.11 стандарт – 802.11 legacy нь 1997 онд батлагдан гарчээ.
Утасгүй сүлжээний ач холбогдол:
- Ашиглахад хялбар:
Утасгүй гэдэг утгаараа хэрэглэгч нь бараг хүссэн газраасаа сүлжээнд холбогдох боломжтой. Хөдөлгөөнт байдал: Олон нийтийн газруудад утасгүй сүлжээ түгээмэл болсноос зөвхөн ажлын байрнаасаа эсвэл гэрээсээ интернетэд холбогдолгүй зөөврийн компьютерээ ашиглан хаа явсан газраасаа холбогдох боломжтой. Сургууль, зуслан, хөдөө гэх мэт.
Суурилуулалт:
Утасгүй сүлжээг анх суурилуулахад цөөхөн төхөөрөмж, суурилуулалтын үеийн багахан ажиллагаа ордог. Харин утастай сүлжээ тавихад кабель татахаас эхлээд механик ажиллагаа ихтэй байдаг билээ. Өргөтгөх боломж: Утасгүй сүлжээнд илүү олон хэрэглэгчдийг шууд холбох боломжтой байдаг бол утастай сүлжээний хувьд заавал нэмж кабель, холболтын үзүүр тавих хэрэгтэй болдог. Зардал: Утасгүй сүлжээний тоног төхөөрөмж нь үнэтэй мэт боловч утастай сүлжээг суурилуулах, өргөтгөх зардал, цаг хугацаатай харьцуулахад илүү зардал биш юм.
Wi-Fi технологи
Wi-Fi гэдэг нь Wireless Fidelity гэсэн үгийн товчлол бөгөөд Wi-Fi гэсэн барааны тэмдгийг 1999 онд маркетингийн Interbrand компани нь захиалгаар зохиосон байна. Wi-Fi нь өндөр хурдны утасгүй интернет бөгөөд таны компьютер, router хоёрын хооронд өгөгдөл дамжуулахын тулд радио долгионыг ашигладаг. Компьютер нь утасгүй адаптертэй байх ёстой ба энэ нь илгээгдэж буй өгөгдлийг радио сигнал руу хөрвүүлнэ. Энэ сигнал нь тайлж унших төхөөрөмж буюу router рүү антенны тусламжтайгаар дамжуулагдана. Сигналыг тайлж уншсаны дараа утастай Ethernet холболттой интернетээр цааш илгээгдэнэ. Нөгөө талаас компьютерийн утасгүй адаптар руу ирж байгаа өгөгдөл нь router- ээр дамжин уншигдаад, радио сигнал болон очно. Хэд хэдэн төхөөрөмжүүд нь нэг router- ийн тусламжтай интернетэд холбогдож болно.
Hotspot гэж юу вэ?
Зах зээлд үйлчилгээ явуулж байгаа ресторан, хоолны газар, кино театруудаар wi-fi гэсэн тэмдэг хаа сайгүй байдаг болсон. Энэ нь интернэтэд үнэгүй холбогдох бүс бөгөөд энэхүү бүсийг hotspot гэж нэрлэдэг. Hotspot бүсийг бий болгох нь одоогийн бизнесийн байгууллагуудын үйлчилгээнийх нь нэгээхэн хэсэг болж хөгжсөөр байна. Wi-fi ийн нэг дутагдал нь хэрэглэгч зөвхөн тухайн бүсэд л үүнд холбогдох боломжтой байдаг.
Wimax технологи
WiMax нь технологи нь өндөр хурдаар утасгүй сүлжээ ашиглан өгөгдөл дамжуулах шинэ төрлийн дэвшилтэт технологи юм. Сүлжээ нэвтэрсэн бүх газрийн хаанаас ч холбогдох боломжтой байдаг. Нам давтамж ашигладаг бөгөөд байшингийн хана зэрэг саадуудыг нэвтлэх чадвартай нь хэрэглэгчийн төхөөрөмжинд хүрч очихдоо саад багатай. Wimax үйлчилгээний давуу тал нь интернэтэд холбогдох өндөр хурдтай, мөн интернэтэд холбогдох төхөөрөмжүүд нь авсаархан, орчин үеийн технологид суурилсан байдагт оршино. Монголд хамгийн анх wimax төрлийн технологийг Улуснэт компани нэвтрүүлэн интернэтийн үйлчилгээ үзүүлсэн байгууллага болсон. Мөн одоогоор монголд wimax төрлийн үйлчилгээг telemax communication-ий модемийн тусламжтай хүлээн авдаг.
Утасгүй технологийн хамгаалалт
Утасгүй сүлжээг шинж чанар, хэрэглээнээс шалтгаалан 3 янзаар хамгаалж болно. Үүнд:
1. Хандалтын цэг дээр хамгаалах: Хандалтын цэг дээр түгээмэл ашиглагддаг энэ арга нь утасгүй сүлжээнд хандах төхөөрөмж тус бүрт давхцахгүйгээр байдаг MAC Address-г нэг бүрчлэн бүртгэн тохируулах замаар зөвшөөрөлгүй хэрэглэгч сүлжээнд нэвтрэхээс сэргийлдэг. Эсвэл утасгүй сүлжээний таних нэр буюу Service Set identifier (SSID)-г нууцлах маягаар хамгаалснаар утасгүй сүлжээг зөвшөөрөлгүй хүмүүс харах боломжгүй бөгөөд тохиргоог нэг бүрчлэн гараар тохируулах шаардлагатай болно.
2. Хязгаарлагдмал буюу нээлттэй хандалттай: Олон нийтийн газар, нисэх онгоцны буудал, зочид буудалд түгээмэл байдаг нээлттэй байдлаас гадна зарим бизнесийн байгууллагууд өөрсдийн зочдод зориулан үндсэн сүлжээнээс тусгаарлагдан хамгаалагдсан утасгүй сүлжээгээр тодорхой хэмжээний мэдээлэл дамжуулах, интернет ашиглах боломжийг олгодог. Нээлттэй утасгүй сүлжээний хувьд үйлчлүүлэгчдийг татахын тулд хэрэглэдэг бөгөөд ихэвчлэн нууц үг, нэмэлт тохиргоогоор дурын утасгүй сүлжээний төхөөрөмж холбогдон ажилладаг.
3. Сүлжээний цэгүүдийн хооронд нууцлалтайгаар: Утасгүй сүлжээний хамгаалалтын түгээмэлт хэлбэр бол сүлжээнд холбогдон ажиллахын тулд урьдчилан тохируулсан нууцлалын нөхцлийг зөв ханган нууц үгээр нэвтрэх бөгөөд утасгүй сүлжээний үндсэн 2 төрлийн нууцлал байдаг.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (261)
- 2 минутын уншлага (129)
- Богино прожектууд (9)
- боловсрол (73)
- Зөвлөгөө (19)
- Зөвлөгөө (59)
- Код (34)
- Хөндлөнгийн (13)
Шинэ бичвэрүүд
Хуанли
M | T | W | T | F | S | S |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 31 |