fbpx

Препроцессор нь, компьютерийн шинжлэх ухааны хүрээнд, өөрт орсон(input) өгөгдлүүдийг боловсруулаад буцаагаад гаргах(output) үйл явц хийдэг ба энэ нь өөр нэг программын оролтын(input) өгөгдөл болдог. Өөрөөр хэлбэл гаралтын өгөгдөл нь орсон өгөгдлийн боловсруулагдсан хэлбэр гэж хэлж болох ба энэ нь ихэнхдээ компайлер(хөрвүүлэгч) гэх туслах программуудад ашиглагддаг.

Компьютерийн программаас энгийн жишээ дурдвал, хөрвүүлэлтийн(compilation) дараагийн шатнаас өмнө эх код дээр боловсруулах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Зарим компьютерийн хэлнүүдэд препроцесс гэж нэрлэгдэх хөрвүүлэх үе шат байдаг. Энэ нь macro processing, file inclusion, language extensions зэргүүдийг агуулж байдаг.

Үүний хамгийн энгийн жишээ бол Си препроцессор юм. Энэ нь ‘#’ ашиглан тухайн орсон өгөгдлийг хэрхэн боловсруулахаа тодорхойлдог.
Си препроцессор си хэлний бичиглэлийн хэв шинжийг тухайн оролтын өгөгдлийн хувьд шаарддаггүй. Зарим хэлнүүд өөр утгаар хүлээн авдаг ч суурилагдсан хэлний онцлогыг ашиглан адил үр дүнд хүрэх боломжтой.

Ерөнхий зорилгот препроцессор

Ихэнх препроцессорууд нь тодорхой өгөгдлийг боловсруулах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Препроцессор зарим тохиолдолд ерөнхий зорилготой гэж тодорхойлогдох ба үүний учир нь энэ яг тодорхой программын хэл эсвэл ашиглалт руу чиглэдэггүй юм. Харин маш өргөн цар хүрээнд текст боловсруулах ажилд ашиглах чиглэлтэй гэж хэлж болох юм.

Тэгэхээр текстийн хувьд препроцессор нь маш чухал зүйл болж байна.

Leave a Reply