fbpx

Кофены аяган дотор дэлхийн бүх мэдээлэл багтана гэнэ үү? (DNA data storage, ДНХ-д мэдээлэл хадгалах нь)

Бидний мэдэх амьд амьтдыг үүсгэгч генийн мэдээлэл агуулдаг ДНХ-д ямар ч мэдээллийг хадгалах боломжтой байдгийг та мэдэх үү?

ДНХ гэж юу вэ?

ДНХ (Deoxyribonucleic acid) нь хэд хэдэн атомууд бүрэлдэн давхар спираль дүрс үүсгэн эсийн дотор байрладаг ба хорвоо дээр амьд бүхэн яаж харагдах, яаж хөдлөх, ямар зан характертай байх гээд бүхий л генийн мэдээллийг агуулж байдаг.

Түүх

ДНХ-д мэдээлэл хадгалах санааг анх 1959 онд алдарт физикч Ричард Фейнман гаргаж байжээ.Харин хамгийн анх мэдээлэл хадгалж чадсан нь 1988 онд Joe Davis харвардын эрдэмтэдтэй хамтран 5х7 хэмжээтэй матриц зургийг ДНХ-д хадгалжээ. Үүнээс хойш кино, ном, хөгжим гээд бүхий л мэдээллийг ДНХ-д амжилттай хадгалаад байна.

ДНХ-д хэрхэн мэдээллийг хадгалдаг вэ ?

ДНХ нь дөрвөн cуурь органикаас бүрддэг нь Adenine, Guanine, cytosine, thymine юм. Эдгээр дөрвөн зүйлээс гурав гурваараа нэгдэн нийлж протейнд зааварчилгаа өгдөг котон гэх зүйлийг үүсгэдэг. Бид 0,1 гэсэн хоёрхон утгаар бүх дижитал мэдээллийг хадгалдаг шүү дээ. Харин ДНХ гийн котоныг ашиглан 4 ялгаатай утгаар мэдээллийг хадгалж болно. Дараа нь тусгай лабораторид 4 суурьтай мэдээллийг химийн урвал ашиглан молекул болгон хувиргадаг. Энэхүү процессыг Synthesis гэж нэрлэдэг. ДНХ мэдээллийг ердийн орчинд хадгалах боломжгүй. Гэрэл, дулаан, агаар зэргээс тусгаар хадгалах шаардлагатай.

ДНХ-гээс мэдээллийг унших нь

Судлаачид ямарваа амьд организмын ДНХ-г судлахдаа sequencing гэх аргийг ашигладаг. Уг технологийг хиймлээр зохиосон ДНХ дээр ч мөн ашиглаж болдог.Энэ төрлийн үүрэг гүйцэтгэдэг олон төхөөрөмжүүд байдгаас дурдвал MinION,454 DNA, Illumina зэрэг олон технологи ашигладаг.

Хүчин чадал

Нэг грамм хатаасан ДНХ нь 455 эксабайт мэдээлэл хадгалах чадвартай. 1 эксабайт нь 10^18 зэрэгт байттай тэнцэнэ. Хэрвээ ДХН-г зөв хадгалж чадвал хэдэн сая жил мэдээллийг алдахгүй хадгалах боломжтой аж. Дэлхий дээр яг одоо 10 их наяд гегабайт дижитал өгөгдөл байдаг. Онолын хувьд кофены аяга дүүрэн ДНХ нь дэлхийн бүх мэдээллийг хадгалах боломжтой гэж MIT-гийн биологийн инженерийн Профессор Марк Батт хэлжээ.

Дүгнэлт

Mаш жижиг зайд их хэмжээний мэдээллийг хадгалах боломжтой нь мэдээлэл хадгалалтын ирээдүй гэж харж байна. Одоогийн байдлаар ДНХ-д мэдээллийг хадгалах нь бусад аргуудтай харьцуулахад өртөг ихтэй бас удаан процесс гэж тооцогдож байгаа ч бидний одоогийн мэдэх үсрэнгүй технологиуд анхандаа бүгд л үнэтэй, бас удаан байсан биш гэж үү?

ЭХ СУРВАЛЖУУД:

нийтлэл бичсэн : М.Өлзийхишиг

Leave a Reply