fbpx

Та өмнө нь магадгүй Ардуино гэх нэрийг сонсож байсан байх, ихэнх хүмүүс Ардуиног микроконтроллер гэж боддог. Тэгвэл Ардуино гэж яг юу вэ?

 Ардуино нь нээлттэй эх сурвалжит програм хангамж ба техник хангамжийн компани, төслүүд болон хэрэглэгчдийн нийгэмлэг юм. Нээлттэй эх сурвалж гэдэг нь тухайн хэрэгслийг ашиглах, судлах, өөрчлөх болон түгээх зэрэг эрхүүд нь бүх хүнд нээлттэй байдаг нэгэн төрлийн патентийг хэлдэг. Тэгэхээр Ардуино компаний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчид өөрсдөө хүссэнээрээ өөрчлөн инноваци бүтээх боломжтой болдог ажээ. 

 Анх 2005 онд IDII (Interaction Design Institute Ivrea) буюу Италийн Ивреа дахь Харилцан үйлчлэлийн Дизайны Хүрээлэнд Ардуино нь төсөл хэлбэрээр хэрэгжиж эхэлсэн байдаг. Тухайн үедээ уг төслийн гол зорилго нь электроник сонирхогчдод зориулсан янз бүрийн дижитал төсөл хийхэд хэрэгцээтэй энгийн хялбар бөгөөд хямд тоног төхөөрөмжүүдийг бүтээхэд чиглэсэн байв. Үүний дараагаар 2008 онд Ардуино төслийг санаачлагч 5 хүмүүс хамтран Ардуино компанийг үүсгэн байгуулжээ. 

Ардуино техник хангамж

 Дэлхий дахинд алдартай болсон Ардуино компани нь одоогоор 100 гаруй төрлийн техник хангамжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаад байна. Эдгээрт хавтан, зөөвөрлөгч, багц бүтээгдэхүүнүүд болон бусад туслах хэрэгслүүд багтдаг.  

 Тухайлбал хавтан гэдэг нь микроконтроллерт суурилсан өөртөө багтах электроникийн олон жижиг элементүүдийг удирддаг хэлхээ бүхий зүйл юм. Ардуино өөр өөр хүчин чадалтай хэд хэдэн хавтангууд үйлдвэрлэдгийн нэг нь Ардуино УНО. Энэ нийтлэлээрээ уншигч танд Ардуино УНО хавтангийн талаар сонирхуулъя. Хэрвээ та сонирхогч бөгөөд өөрийн анхны электроникийн төслөө эхлүүлэх гэж байгаа бол УНО хавтан хамгийн тохиромжтой нь байх болов уу.  

 Энэхүү хавтан нь ATmega328 гэдэг микроконтроллер, 32 ширхэг аналог дижитал оролт гаралтын зүү, USB болон тэжээлийн оролт, LED, ICSP болон бусад олон хэсгүүдээс бүрддэг. Ардуино хавтангийн ерөнхий ажиллах зарчим нь USB-гээр хэрэглэгчийн компьютерт холбогдон, програмчлалийн хэл дээр бичигдсэний дагуу үйлдлүүдийг гүйцэтгэх буюу өөр дээрээ байх элементүүдээ удирдах замаар ажилладаг. 


Arduino Uno

Ардуино програм хангамж

 Програм хангамжийн хувьд Ардуино хэрэглэгчдэд хялбар ойлгомжтой байлгах үүднээс хялбаршуулсан C/ C++ програмчлалийн хэл буюу Ардуино IDE хэлийг ашигладаг. Хэрвээ та програмчлал, код бичиж сурахаар төвлөж байгаа бол манай бусад нийтлэлүүдийг уншаарай.

Ардуино УНО ашиглан хийсэн зарим нэгэн сонирхолтой төслүүдээс доор үзүүллээ.

  1. Ардуино видео тоглоом

Энэ Ардубой нь 8 битийн, кредит картны хэмжээтэй тоглоомын платформ бөгөөд нээлттэй эх сурвалжит тоглоомнуудыг суралцах, хуваалцах, тоглоход хялбар болгодог систем юм. Өөрөөр хэлбэл та бусдын хийсэн тоглоомыг тоглож болно эсвэл бүр өөрөө тоглоом зохион бүтээгээд тоглож ч болдог. Ухаалаг утас, таблетан дээрх тоглоомнууд хэдий эрэлттэй ч өөрийн гараар тоглоомны консол хийхийн гайхамшгийг гүйцэхгүй!

  1. Ардуино автомат усалгааны систем
Set It and Forget It!

Та цэцгээ услахаа мартдаг уу? Хэрвээ та завгүй эсвэл мартамхай бол яг л танд зориулсан таны өмнөөс цэцгийг тань хамгийн сайнаар арчилж тордох роботыг Ардуино хавтан ашиглаад хийж болох юм шүү.

  1. Ардуино гэрийн цахилгаан систем автоматжуулалт

Дээрх Ардуино гэрийн автоматжуулалтын систем нь танд маш их цаг, мөнгийг хэмнэж өгөх болно. Та ердөө 15-хан минутанд гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдийг бүрэн автоматжуулах боломжтой бөгөөд нийт өртөг нь ойролцоогоор 30 ам.доллар болдог байна. 

  1. Хөнгөн GSM гар утас

Энэхүү Ардуино гар утас нь дуудлага хийх, дуудлага хүлээн авах, SMS мессеж илгээх, хүлээн авах чадвартай. Мөн гар утасны сүлжээнд холбогдохын тулд GSM модулийг, дүрс бичлэг харуулахын тулд Nextion дэлгэцийг ашигладаг байна.

Comments

  • Online Library 2022-07-09

    There are some points that I don’t understand in this article, can they be clarified for other articles?

    Reply
    • Emujin 2022-07-28

      Of course, I will try to post a separate article about subjects that were unclear or undefined. I would appreciate it if you could leave me a comment about the things you want me to do deeper researches and include in my next article.

      Reply
  • Modesta 2022-12-03

    whoah thijs blog iss mmagnificent i really like rading yourr
    articles. Keep up the great work! You alreasy know, many people are searchhing
    around for this information, you could help them greatly.

    Reply
  • Solongo 2023-05-27

    Exactly we needed,
    All of us will try to learn arduino programm

    Reply

Leave a Reply