Өнөөдөр бидний ашигладаг аппликейшнүүд маш хурдан ажилладаг болсон билээ. Ганц дараад л олон сая мэдээллийг нэг дор авч, бараг 5сек хүлээхэд л тэвчээр алдах шахуу шуурхай болсон. Гэхдээ яаж ингэж ажиллаад байна? Ард нь юу нуугдаж байгаа юм бол?.

Энэ удаагийн нийтлэлээр бид эдгээр асуултуудын хариултыг олж мэдэх болно:

  • Яагаад зарим вэб сайт секундын дотор ачаалж, зарим нь удаан байдаг вэ?
  • Real-time чат, notification яаж ийм хурдан ажилладаг вэ?
  • “Refresh” дарахад мэдээлэл шууд гарч ирэх нууц нь юу вэ?

Redis гэж юу вэ?

Redis бол санах ой (RAM) дээр ажилладаг, олон төрлийн өгөгдөл хадгалах боломжтой өгөгдлийн сан бөгөөд маш өндөр хурдтайгаар хариу өгдгөөрөө онцлогтой. Зарим тохиолдолд миллисекунд ч хүрэхгүй хугацаанд хариу өгдөг нь орчин үеийн өндөр гүйцэтгэлтэй системүүдийн салшгүй хэсэг болгосон.

Харин “хурд” гэж яг юуг хэлдэг вэ? Үүнийг ойлгохын тулд latency гэсэн ойлголтыг мэдэх хэрэгтэй. Latency гэдэг нь хэрэглэгч хүсэлт илгээснээс хариу авах хүртэлх хугацааг хэлнэ. Энэ хугацаа бага байх тусам систем илүү хурдан, хэрэглэгчид илүү шуурхай мэдрэмж төрүүлдэг.

Дээр дурдсан хоёр ойлголтийг хоршуулахад буюу өндөр хурд, бага latency-г бий болгоход Redis чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Тиймээс Redis-ийг зөвхөн нэг өгөгдлийн сан гэж харахаас илүү, орчин үеийн системийн ямархуу гүйцэтгэлтэй байгааг тодорхойлогч технологи гэж ойлгож болно.

Redis бүтээгдсэн нь:

Redis нэр нь “REmote DIctionary Server” гэсэн үгний товчлол ба түлхүүр-утга бүтэцтэй өгөгдлийг сервер дээр хадгалж, ашиглах боломжтой гэсэн санааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл Redis бол “түлхүүрээр хайж, утгыг шууд авах” зарчмаар ажилладаг систем юм.

https://www.toolmesh.ai/news/redis-creator-salvatore-sanfilippo-ai-coding

Redis-ийг 2009 онд Италийн хөгжүүлэгч Salvatore Sanfilippo бүтээжээ. Анх real-time системийн хурдыг шийдэх зорилготой байсан ч удалгүй cache, messaging, analytics зэрэг олон салбарт ашиглагдаж эхэлсэн. Өнөөдөр Twitter, GitHub зэрэг өндөр ачаалалтай системүүд Redis-ийг ашигладаг нь түүний найдвартай, хурдан байдлыг баталдаг.

Ажиллах зарчим

Хамгийн түрүүнд бид зааврын дагуу Redis-г өөрийн төхөөрөмж дээрээ татна. Ажиллуулах жишээ код:

Үр дүн:

Тайлбар:

import redis
  1. Дээрх мөр нь Python-д зориулсан Redis санг (library) импортлож байна. Өөрөөр хэлбэл, Redis сервертэй холбогдох боломжийг нээж өгч байна.
r = redis.Redis(host='localhost', port=6379, db=0)
  1. 2. Энд Redis сервертэй холболт үүсгэж байна:
  • host=’localhost’ → өөрийн компьютер дээр ажиллаж байгаа Redis-д холбогдоно
  • port=6379 → Redis-ийн default порт
  • db=0 → Redis олон logical database дэмждэг (0–15), энд 0-г ашиглаж байна.
  • r хувьсагч нь одоо Redis-тэй харилцах “handle” болж байна
r.set('name', 'Alia')
  1. 3. Энэ мөр Redis-д өгөгдөл хадгалж байна: value"Alia" key"name"
print(r.get('name').decode('utf-8'))

Дараах өгөгдлийг буцааж авч байна:

  • r.get('name') → b'Alia' (bytes хэлбэрээр ирнэ)
  • .decode('utf-8') → string болгож хөрвүүлнэ

Эцсийн үр дүн: Alia

Дэлгэрэнгүй судлах бол доорхи бичлэгийг санал болгож байна.

Боловсролыг Инженерчлэв.

Leave a Reply