fbpx

Өмнөх нийтлэл болох “Автомашин тархитай юу?” сэдвээр бид ECU-ийн тухай мэдэж авсан. ECU-ийн архитектур болон ажиллах зарчим нь “Ухаалаг Агент” (Intelligent Agent) хэмээх ойлголттой салшгүй холбоотой. Тиймээс энэ нийтлэлээр ухаалаг агент гэж юу болох, хэрхэн ажилладаг талаар танилцъя.

Ухаалаг агент нь хиймэл оюун ухааны (AI) технологид суурилсан систем бөгөөд тодорхой зорилгод хүрэхийн тулд орчноос мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж, шийдвэр гарган, үйлдэл гүйцэтгэх чадвартай байдаг. Тэдгээр нь мэдлэгийг сурах, ашиглах, мөн өөрийгөө хөгжүүлэх боломжтой.

Ухаалаг агентууд нь энгийн байж болохын зэрэгцээ нарийн төвөгтэй системүүд ч байж болно. Ихэнхдээ эдгээрийг хийсвэр функциональ систем гэж тодорхойлдог бөгөөд компьютерын программтай төстэй бүтэцтэй.

Ухаалаг агентуудыг ихэнхдээ схемийн дагуу компьютерын программтай төстэй хийсвэр функциональ систем гэж тодорхойлдог.

Ухаалаг Агентын ажиллах зарчим

  • Мэдээлэл хүлээн авах – Агент нь хүрээлэн буй орчноос мэдрэгч (sensors) ашиглан мэдээлэл цуглуулна.
  • Шийдвэр гаргах – Өмнөх мэдлэг, логик болон алгоритмд суурилан шийдвэр гаргана.
  • Үйлдэл хийх – Тодорхойлсон шийдвэрийн дагуу хүрээлэн буй орчинд нөлөөлөх үйлдлийг хийнэ.

Агентын бүтэц

Агентын үндсэн бүтэц нь математик функц хэлбэрээр тодорхойлогдож болох бөгөөд энэ нь “функцэн агент” гэж нэрлэгддэг. Агент нь орчноос авсан мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргаж, нөлөөлөл үзүүлэх боломжтой байх ёстой.

дараах предикатаар илэрхийлэгдэх бөгөөд функцэн агент гэх хийсвэр зүйл нь бие даасан сонголтуудын тооцоолол, fuzzy логик зэргийг багтааж болно. Харин программын агент нь үйлдэлд хүргэх бүх боломжит мэдрэхүйг дэлгэж зурагладаг.

Ухаалаг агентууд дараах онцлогтой:

  • Бие даасан сонголт хийх чадвартай.
  • Fuzzy логик, тооцооллын аргуудыг ашигладаг.
  • Программчилсан агент нь бүх боломжит үйлдэл, нөхцөл байдлыг урьдчилан зураглах боломжтой.

Агентын Архитектурын Төрлүүд

  • Логик дээр суурилсан агент (Үйлдэл хийх шийдвэрийг логик тандалт ашиглан гаргадаг.)
  • Реактив агент (Нөхцөл байдлыг шууд анализ хийж, шийдвэр гаргах замаар ажилладаг.)
  • Итгэх, хүсэх, эрмэлзэх агент (Итгэл үнэмшил, зорилго, төлөвлөгөөнд тулгуурлан шийдвэр гаргадаг.)
  • Давхарласан архитектуртай агент (Янз бүрийн түвшний программын давхаргууд ашиглан шийдвэр гаргадаг.)

Ухаалаг Агентын Онцлог

  • Асуудлыг шийдвэрлэх шинэ аргачлал боловсруулах
  • Онлайн болон бодит цагийн дасан зохицох чадвар
  • Зан төлөв, алдаа, амжилтыг өөрөө дүгнэх чадвар
  • Орчноос суралцах, сайжрах боломжтой
  • Их хэмжээний мэдээлэлд хурдан дасан зохицох
  • Санах ойтой байх (богино болон урт хугацааны)

Дүгнэлт

Ухаалаг агентууд нь ECU, өөрөө жолоодлоготой автомашин, чатбот, автомат удирдлагын системүүд зэрэг олон төрлийн технологид ашиглагддаг. Эдгээр агентууд нь хиймэл оюун ухааны нэг чухал салбар бөгөөд ирээдүйн технологийн хөгжлийн гол цөм болох боломжтой.

Leave a Reply