Сүүлийн үед KFC зэрэг алдартай брэндүүдийн вэбсайтыг хуурамчаар дуурайн хүмүүсийн хувийн мэдээллийг залилан авах хэргүүд улам олширч байна.

Залилагчдын голчлон ашигладаг арга бол URL spoofing юм. Энэ нь олон хүн ашигладаг вэбсайтыг жинхэнээсээ ялгагдахааргүй хуулбарлан хийж, том хямдрал болон урамшуулал санал болгосон мэт харагдуулан хүний сонирхлыг татдаг. Энэ бол social engineering буюу хүний сэтгэл зүйг ашиглан итгүүлж, чухал мэдээллийг булааж авах арга техник юм.

Тэгвэл өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Хамгийн эхний алхам бол та зөв сайт дээр байгаа эсэхээ шалгах явдал юм. Санамсаргүй хуурамч зар дээр дарж орсон байж болох тул URL-ийг үргэлж анхааралтай уншаарай.

Залилагчдын нэг түгээмэл арга бол төстэй харагдах үсгүүдийг солих явдал юм. Жишээлбэл:

  • l (жижиг L) болон I (том i) — эдгээр хоёр үсэг бараг ижил харагддаг
  • rn(r n) болон m — хурдан харахад адилхан мэт санагддаг

Эдгээр жижиг ялгааг анзаарч сурах нь таныг болон таны хайртай хүмүүсийг залилангаас хамгаалах чухал алхам болно. Сэжигтэй холбоос ирвэл дарахаас өмнө зогсоод, URL-ийг нягтлан шалгаарай.

Leave a Reply