fbpx

Та хаа нэгтээ энэхүү зөөврийн компьютерийг харсан байх. Магадгүй ажил дээрээ, кофе шопд, сургууль дээрээ ч байж магад. Тэгвэл өнөөдрийн нийтлэлээр энэхүү лаптоп яагаад ийм алдартай ба тодорхой хугацаанд ашигласан хэрэглэгчид яагаад дахин энэхүү лаптопыг сонгох хандлагатай байдаг, юуны учираас домог хэмээн нэрлэгдэх болсон талаар сонирхож үзэцгээе.

ThinkPad гэдэг нэрийг сонсохоор олон хүний нүдэнд хар өнгийн, төв хэсэгтээ улаан цэгтэй, энгийн мөртлөө бат бөх компьютер төсөөлөгддөг. Зарим хүмүүсийн хувьд энэ бол зүгээр нэг зөөврийн компьютер биш, харин ажил хийхэд зориулагдсан найдвартай нөхөр, бүр нэг төрлийн сайн технологийн жишиг болон үлджээ.

Та мэдэх үү?

IBM компанийн олон жилийн уриа байсан “THINK” үг нь ThinkPad нэрийн үндэс болсон бөгөөд компьютерийг ажил, бодол, бүтээлтэй холбох санааг илэрхийлдэг.

ThinkPad-ийн түүхээс

ThinkPad анх 1992 онд IBM компанийн бүтээл болон гарч ирсэн. Тухайн үеийн ихэнх зөөврийн компьютерууд цагаан, саарал өнгөтэй байсан бол ThinkPad хар өнгийг сонгож, япон бэнто хоолны хайрцагнаас санаа авсан минимал дизайнтай байсан гэдэг.

ThinkPad анх 1992 онд IBM компанийн бүтээл болон гарч ирсэн. Тухайн үеийн ихэнх зөөврийн компьютерууд цагаан, саарал өнгөтэй байсан бол ThinkPad хар өнгийг сонгож, япон бэнто хоолны хайрцагнаас санаа авсан минимал дизайнтай байсан гэдэг.

Дараа нь Lenovo компани IBM-ийн PC бизнесийг худалдан авснаар ThinkPad брэндийг үргэлжлүүлэн хөгжүүлсэн. Өнөөдөр ч ThinkPad бизнес, инженер, судлаачдын дунд хамгийн танил нэрсийн нэг хэвээр байна.

ThinkPad сансарт ашиглагдсан зөөврийн компьютер.

1990-ээд оноос эхлэн IBM ThinkPad загварууд NASA-гийн хатуу шалгалтыг давж, Space Shuttle болон дараа нь Олон улсын сансрын станц (ISS) дээр ашиглагдаж эхэлсэн. Жингүй орчинд энгийн mouse ажиллахад төвөгтэй тул сансрын нисэгчид ThinkPad-ийн TrackPoint буюу улаан цэгийг ашиглах нь илүү тохиромжтой байсан гэдэг

Яагаад улаан цэг гэж? 🔴

ThinkPad-ийн хамгийн танигдсан зүйл бол keyboard-ийн дунд байрлах жижиг улаан TrackPoint юм. Энэхүү товч зүгээр нэг анхаарал татах дизайн биш, ардаа инженерийн шийдлийг агуулсан сонирхолтой үүрэгтэй.

1990-ээд оны эхэнд зөөврийн компьютерууд дээр touchpad төдийлөн хөгжөөгүй байсан тул IBM-ийн инженерүүд keyboard-ноос гараа салгахгүйгээр курсор удирдах аргыг хайж байжээ. Ингэж keyboard-ийн төвд байрлах жижиг удирдлагын товч бүтээгдсэн түүхтэй.

ThinkPad keyboard бараг 20 гаруй жил үндсэн хэлбэрээ хадгалсан.

Учир нь хэрэглэгчдийн “булчингийн ой санамж” буюу бичих дадлыг өөрчлөхгүй байх нь бүтээмжид илүү чухал гэж үзжээ.

Улаан өнгийг сонгосон шалтгаан нь ч сонирхолтой. Хар keyboard дээр хамгийн хурдан анзаарагдах өнгө нь улаан байсан бөгөөд хэрэглэгч курсорыг удирдах цэгээ шууд олж харах боломжтой байв.

Олон хөгжүүлэгч TrackPoint-д дуртай байдаг нь keyboard-ноос гараа хөдөлгөх шаардлагагүй тул код бичих хурд тасалддаггүйтэй холбоотой. Зарим хэрэглэгчид бүр touchpad ашиглахаа больсон ч гэж ярьдаг.

ThinkPad-ийн төрлүүд ба зориулалт

ThinkPad олон цувралууд буюу моделуудтай.

X Series

X Series нь хөнгөн, авсаархан, байнга авч явахад зориулагдсан загвар. Бизнес уулзалт, аялал зэрэгт тун тохиромжтой. Ихэвчлэн хөдөлгөөнтэй инженерүүд, бизнесменүүд энэ загварыг илүүд үздэг. Батерейн хүчин чадал, хөнгөн байдал (~1.1–1.3kg), хурдны талаар ярилтгүй. Харин үнийн хувьд ярих юм их бий.

T Series

T Series нь хамгийн сонгодог ThinkPad гэж хэлж болно. Бат бөх, сайн гүйцэтгэлтэй тул программист, инженерүүдийн дунд хамгийн түгээмэл. Hardware талын төгс байдал дээр Linux үйлдлийн системын нийцтэй байдлыг хослуулснаар супер кодны машин болсон гэхэд хилсдэхгүй. Docker, VM, Console удирдлага зэрэг back-end талаас ашиглахад төгс машин.

P Series (laptop хэлбэртэй desktop.)

P Series нь workstation ангилалд ордог ThinkPad-ийн хамгийн хүчтэй ангилал. 3D дизайн, AI, simulation зэрэг өндөр гүйцэтгэл шаардсан ажлуудад зориулагдсан. CPU, GPU, RAM-н хувьд бусад моделуудаас хавь илүү мангас машин гэж болно. Сул тал нь үнийн хувьд өндөр.

L болон E Series

L болон E Series нь илүү боломжийн үнэтэй хувилбарууд. Хүн бүр код бичих гэж өндөр үзүүлэлттэй лаптоп авах шаардлагагүй, зарим хүнд Google sheet, Netflix, Youtube, зарим оффис программууд хангалттай байдаг. Энэхүү загварууд нь Entry Level буюу масс хэрэглэгчдэд зориулсан хамгийн нийцтэй загвар.

Өөрөөр хэлбэл ThinkPad-ийн цувралууд нь нэг философитой ч, өөр өөр хэрэглэгчдэд зориулагдсан хувилбаруудтай байдаг.

Хүмүүс ThinkPad-д юунд нь хайртай вэ?

ThinkPad-ийн гар хамгийн их магтаал авдаг зүйлсийн нэг. Олон хөгжүүлэгч, бичигчид ThinkPad-ийн keyboard-ийг хамгийн тухтай гэж үздэг. Урт хугацаанд бичихэд гар ядардаггүй, товчлуурын мэдрэмж тогтвортой байдаг.

Мөн TrackPoint буюу улаан цэг нь ThinkPad-ийн бэлгэ тэмдэг болсон. Хулгана хэрэглэлгүйгээр курсор удирдах боломж нь олон хэрэглэгчид, ялангуяа программистуудад их таалагддаг.

ThinkPad-ийн хар өнгө санамсаргүй сонголт биш.

ThinkPad-ийн хар өнгө санамсаргүй сонголт биш.

ThinkPad-н дизайн музейд хадгалагддаг.

ThinkPad 701C загвар нь өвөрмөц “Butterfly keyboard” дизайнаараа Нью-Йорк хотын Modern Art Museum (MoMA)-д технологийн дизайны бүтээл хэлбэрээр хадгалагддаг.

Бас нэг шалтгаан бол бат бөх хийц. ThinkPad нь температур, чичиргээ, тоос зэрэг орчны туршилтыг давдаг. Энэ нь хүнд нөхцөл байдал, судалгааны орчинд ашиглахад асуудалгүй байдаг. Тэр байтугай NASA-н тестийг давсан түүх бий.

ThinkPad яагаад хөгжүүлэгчдийн дуртай төхөөрөмж вэ?

Олон ThinkPad загварууд Linux-тэй маш сайн нийцдэг. Backend, cloud, DevOps чиглэлд ажилладаг хүмүүс Linux ашиглах нь түгээмэл тул ThinkPad энэ орчинд маш тохиромжтой байдаг.

Мөн зарим загварууд RAM, SSD зэрэг хэсгүүдийг солих, нэмэх боломжтой байдаг нь урт хугацаанд ашиглахад давуу тал болдог.

ThinkPad-ийн үнэ цэнэ нь хамгийн нимгэн, хамгийн гоёмсог байхад оршдоггүй. Харин олон жилийн турш өөрчлөгдөөгүй философид буюу найдвартай ажиллах, удаан ашиглагдах, хэрэглэгчийг ажилдаа төвлөрүүлэх зорилгод оршдог.

Ер нь лаптоп сонгоно гэдэг зөвхөн нэг төхөөрөмж сонгож буй хэрэг биш. Энэ нь өөрийн ажиллах арга барил, бүтээмж, тогтвортой байдлыг сонгож буй хэрэг юм. Зарим хүмүүсийн хувьд компьютер зөвхөн хэрэгсэл байдаг бол ThinkPad хэрэглэгчдийн хувьд итгэж болох ажлын хамтрагч байдаг.

Боловсролыг Инженерчлэв.

Leave a Reply