fbpx

TaoAvatar бол орчин үеийн технологийн гайхамшиг бөгөөд бодит амьдрал дээрх хүмүүсийг яг л толины тусгал мэт дуурайж, ярих, хөдлөх чадвартай 3D дүрс болгон хувиргадаг.

/*! elementor – v3.18.0 – 20-12-2023 */
.elementor-widget-image{text-align:center}.elementor-widget-image a{display:inline-block}.elementor-widget-image a img[src$=”.svg”]{width:48px}.elementor-widget-image img{vertical-align:middle;display:inline-block}

TaoAvatar нь Alibaba-ийн судлаачдын саяхан боловсруулсан технологи бөгөөд 2025 оны 3-р сарын 21-нд “TaoAvatar: Real-Time Lifelike Full-Body Talking Avatars for Augmented Reality via 3D Gaussian Splatting” нэртэй судалгааны өгүүлэл нийтлэгдсэнээр олон нийтэд танигдсан. Энэ нь хүний биеийн яриа, хөдөлгөөнийг нарийвчлан дуурайсан, өндөр чанартай,  3D дүрс бий болгодог систем юм. Ялангуяа нэмэгдсэн бодит хэрэглээ нь Augmented reality (AR)-д зориулагдсан бөгөөд гар утас, AR төхөөрөмж дээр бодит цагт ажилладаг онцлогтой. TaoAvatar нь 3D Gaussian Splatting (3DGS) болон SMPLX гэх дэвшилтэт техникүүдийг ашиглан хувцас, үс, нүүрний хувирал зэрэг нарийн ширийн зүйлсийг ч бодитойгоор харуулдаг. 

TaoAvatar ба Ирээдүйн Хэрэглээ

TaoAvatar-ийн хэрэглээ ирээдүйд улам өргөжиж, бидний өдөр тутмын амьдралд нэвтрэх боломжтой. Жишээ нь:

  • Virtual reality (VR) ба Augmented reality (AR): TaoAvatar-ийг VR/AR тоглоом, сургалтын хэрэглүүрт нэгтгэж, хэрэглэгчдэд бодит мэт туршлага өгөх.
  • Хиймэл Оюун Ухаантай Хослуулах: TaoAvatar-ийг AI-д суурилсан виртуал туслахуудтай нэгтгэн, хэрэглэгчийн зан төлөвт тохируулан харилцах чадвартай болгох.
  • Кино, Анимейшн: TaoAvatar-ийг киноны тусгай эффект эсвэл анимейшны гол дүрд ашиглан, бодит хүний дүр төрхийг дижитал хэлбэрт хуулбарлах.
  • Алсын Зайн Харилцаа: Видео дуудлагын оронд TaoAvatar-аа ашиглан илүү бодитой, интерактив харилцааг бий болгох.

Давуу талууд

TaoAvatar-ийн  талуудыг дурдахад:

  • Бодит цагийн гүйцэтгэл: Гар утас, AR төхөөрөмж дээр саадгүй ажилладаг. Жишээ нь, Apple Vision Pro дээр секундэд 90 кадр (FPS) хурдтай дүрслэл үзүүлж, жигд хөдөлгөөн харуулна.
  • Тохируулгатай: Нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн зэргийг нарийн өөрчлөх боломжтой.

Сул талууд

Гэсэн хэдий ч зарим бэрхшээл бий:

  • Техникийн шаардлага: Олон өнцгөөс авсан зураг, видео шаардлагатай тул мэргэжлийн тоног төхөөрөмж эсвэл программ хангамж хэрэгтэй байж болно.
  • Нөөц их шаардлага: Анхны загвар үүсгэж сүлжээг сургах, өгөгдөл боловсруулах гэх мэт хүнд процесс орно.
  • Хязгаарлалт: Сургалтын өгөгдөл хязгаарлагдмал буюу хангалттай сайн зураг, видео байхгүй бол дүр тийм ч бодит харагдахгүй, эсвэл хөдөлгөөн нь муухан байж болно.

Ажиллагааны үе шатууд

  • 3D загварчлал: Таны дүрсийг жижигхэн “цэгэн бөөмс”-ээр маш бодитойгоор бүтээдэг, яг л тоглоом эсвэл киноны график шиг.
  • Хиймэл оюун ухаан: Таны зураг эсвэл видеог хараад таны онцлогийг сурдаг ухаалаг систем.
  • Хөдөлгөөн хуулбарлах: Таны хөдөлгөөн, нүүрний хувирлыг яг тэр чигт нь виртуал дүрсэнд шилжүүлнэ.

—————————————————————————————————————–

  1. Загвар сэргээн засварлалт
    Эхлээд таны зураг эсвэл видеог ашиглан таны анхны 3D загварыг бүтээдэг. Энэ загварт таны нүүрний онцлог, биеийн хэлбэр, хувцаслал гээд бүх зүйл нарийвчлан тусгагдана.
  2. Сургалт
    Дараагийн шатанд хиймэл оюун ухаан таны дүр төрхийг судалж, түүнийг хэрхэн бодитой харагдуулахыг сурна. Энэ бол системд “За, энэ хүн ингэж хөдөлдөг, иймээс түүний виртуал дүрс ч адил хөдлөх ёстой” гэж зааж өгдөг гэсэн үг.
  3. Бодит цагийн гүйцэтгэл
    Эцэст нь, таны виртуал дүрс бодит цагт ажиллаж эхэлнэ. Та хөдлөхөд таны TaoAvatar ч мөн адил хөдөлнө – таны инээмсэглэл, гараа даллах гээд бүх зүйл шууд тусна. 

https://www.youtube.com/watch?v=lrM5KlNtC3c

Leave a Reply