fbpx

Swift программын хэл нь Apple сүүлийн үеийн судалгаан дээрээ тулгуурлан хөгжүүлсэн нээлттэй эх сурвалжтай дээд түвшний эмхэтгэсэн программын хэл.

Анх Swift нь 2014 оны 6 сард хөгжүүлэлт хийгдэн гарч ирж байсан ба Apple-ийн 1980 оны эхээс хойш ашиглагдаж байсан Objective-C гэх хэлийг солин гарч ирж байжээ. Хуучин хэрэглэгдэж байсан программын хэл Objevtive-C дээр удаан хугацаанд өөрчлөгдөөгүй орчин үеийн шинэлэг онцлог шинж чанар огт байгаагүй хуучинсаг байсан тул Apple-ийн зүгээс Swift-ийг хөгжүүлэн гарган ирсэн.

Мөн та Swift программын хэл нь ямар үйлдлийн систем дээр ажилладаг вэ хэмээн гайхаж байж магадгүй. Swift нь Apple-ийн бүх төхөөрөмжүүд дээр болон Linux-ийг дэмжин ажилладаг.

Swift нь анх код бичиж сурах гэж байгаа хүнд код бичих ертөнцийн хаалгыг нь онгойлгож өгдөг гэхэд буруудахгүй. Эхэндээ хүн бүхний анхны программын хэл байх зорилгоор хөгжүүлж байсан. Зарим программын хэлийг бодвол цэг таслал хэрэглэлгүй нэрлэсэн параметр ашигладаг учир синтакс нь цэвэр бөгөөд код уншиж бичихэд амар ойлгомжтой байдаг. Мөн олон улсын хэл болон эможи зэргийг дэмжин ашиглаж болох зорилгоор Unicode UTF-8 форматыг ашигладаг.

Хэрэв та Apple-ийн гаргасан утас болон бусад төхөөрөмж дээр ажиллах программын код бичих гэж байгаа бол Swift хэлийг судлах хэрэгтэй ба өнөө цагт Swift хэлээр шинэ апп хийхээс гадна өөрийн хэрэглэдэг апп-даа ч өөрөө шинэ нэмэлт онцлог зүйлсийг кодыг нь бичин суулгах боломжтой.

Leave a Reply