fbpx

Цахилгаан автомашины хамгийн том асуудал бол хүнд, том батерейг багтаахын тулд машины хэмжээг томруулах шаардлагатай болдог.

Зураг№1

Мэдээжийн хэрэг, ачаалал их байх тусам машиныг хөдөлгөхийн тулд илүү их хүч шаардагдах юм. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн цахилгаан жижиг машинууд ч гэсэн өмнөх үеийн том том цахилгаан машинуудаа хол хаях болов. Тийм ч учраас “Squad Mobility“-ийн нарны эрчим хүчээр ажилладаг машин нь хотын өдөр тутмын амьдралд хэт томдохоор бүтээгдэхгүй бөгөөд энэхүү жижиг цахилгаан машинууд дээрээ их найдвар тавьж байгаа юм байна.

Зураг№2

Тус компанийг Chris Klok, Robert Hoevers нар үүсгэн байгуулсан бөгөөд тэд “Lightyear” нарны эрчим хүч дээр суурилсан машин дээр ажиллаж байхдаа танилцжээ. Klok уг төслийн ахлах инженер байсан бол Hoevers өмнө нь NIO’s Formula E багт ажиллаж байсан байна. Гэвч тэд нягт хүн амтай хотуудад хямд, бохирдол бага гаргах нарны эрчим хүчээр ажилладаг илүү жижиг машин бүтээхэд туслах зорилгоор Lightyear-ийг орхисон. Las Vegas-т болсон CES 2024 үзэсгэлэнд байсан шиг хэдхэн загвартай байгаа ч 2025 онд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр хүлээгдэж байна. Сайн мэдээ нь олон хүмүүс урьдчилж захиалсан байгаа юм байна.

Зураг№3

Зураг№4

“Solar City” автомашин нь дээвэр дээрээ 250Wp хавтантай бөгөөд энэ нь өдөр бүр хэд хэдэн богино аялал хийхэд хангалттай эрчим хүч үйлдвэрлэх зориулалттай. Тус компани Лас Вегас хотод зөвхөн нарнаас цуглуулсан эрчим хүчээр 13 миль(20.92км) зайд аялах боломжтой гэж мэдэгджээ. Яахав үнэхээр шаардлагатай тохиолдолд залгуурт залгаж болдог. 794 фунт(360.15кг) жинтэй учир хөнгөн бөгөөд үр ашигтай байх юм. Мэдээжийн хэрэг, хурд нь хязгаарлагдмал бөгөөд та 4 кВт-ын мотороос ердөө 25 миль/цаг(40.23км/ц) хурдлах болно. Хэрэв та том хотод амьдардаг бөгөөд зөвхөн ажилдаа явах эсвэл хүнс цуглуулах гэх мэт ойр зуурын ажил амжуулах шаардлагатай бол энэ нь танд хамгийн зөв сонголт байж болох юм. Энэ машин ердөө 6.6 фут(2.01м) урттай тул та хажуу талаар нь зогсоолд байрлуулж болно гэсэн үг бөгөөд ихэнх машинтай адил хэмжээний зай эзэлнэ.

Зураг№5

Зураг№6

Та энэхүү машиныг тав тухгүй гэж бодож болох ч өндөр дээвэр, намхан шал нь гайхалтай тав тухыг мэдрүүлэх боломжтой юм. Чемодан эсвэл хэд хэдэн цүнх хийхэд хангалттай ардаа ачааны багажтай бөгөөд дугуй нь бартаатай газрыг богино хугацаанд туулахад зориулагдсан байна.

Тус компани машины жижиглэнгийн үнийг борлуулалтын татварыг тооцохгүйгээр 6,250 доллар(21,131,250₮) байхаар төлөвлөж байгаа юм байна.

CES 2024 in Las Vegas

Дүгнэлт

Тус машин нь бүрэн нарны эрчим хүчээр ажиллах тул нэг авсан байхад зардал багатай байх боломжтой. Мөн түгжрэлийн үеэр унахад тохиромжтой, зай их шаардахгүй тул зогсоолд тавихад илүү амар болох юм. Гэхдээ улсын маань хүйтний эрч өндөр мөн цаг уурын байдлаас үүдэн нар бага гарах эрсдүүдийг тооцон шийдвэр гаргах нь тохиромжтой байна.

Нийтлэл бичсэн: Анхбаяр

Эх сурвалж: Squad Mobility’s tiny solar-powered EV is a dream for crowded cities

Leave a Reply