За шууд кодоо бичээд, тайлбарлаад явъя даа.
Хамгийн түрүүнд бид хэрэглэгчдийнхээ мэдээллийг хадгалсан байх ёстой. Доорх жишээнд 3 хүний бүртгэлийн мэдээлэл хадгалагдсан байх ба эхний багана нь хэрэглэгчийн нэр, удаах багана нь хэрэглэгчийн нууц үг юм.
Python хэлэнд dictionary үүсгэдэг нэг жишээ нь энэ юм.
Түүний дараа бид оруулсан хэрэглэгчийн нэр бидний сан дотор байна уу, үгүй юу гэдгийг шалгах функц тодорхойлох хэрэгтэй юм. Хэрэв сан дотор username-ээр дамжиж орж ирсэн нэр байвал тухайн хэрэглэгчийн нэрийг буцаах юм.
Хэрэв хэрэглэгчийн нэр буцаж ирсэн бол бид дараа нь тухайн хэрэглэгчийн нууц үг нь таарч байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй.
Хамгийн сүүлд нь бид яг нэвтрэх хэсгийг хийнэ. Энэхүү нэвтрэх хэсэг нь нууц үг болон хэрэглэгчийн нэрийг хамгийн дээд талдаа 3 удаа алдах боломжтой. Хэрэв түүнээс дээш алдвал оролдлого хийх нийт хэмжээ хэтэрсэн байна. Тусламжийн төвтэй холбогдоорой гэж хариу өгнө. While давталт нь оролдлогын тоо 3-аас бага байгаа эсэхийг шалгаад байх ба хэрэв 3-аас их болчихвол программыг дуусгана. Харин эсрэг тохиолдолд хэрэглэгчээс нэр, нууц үгийг нь асуух юм. Хэрэв хэрэглэгчийн нэр зөв байгаад нууц үг нь бас зөв байвал амжилттай нэвтэрлээ гэж хариу өгнө. Эсвэл хэрэглэгчийн нэр нь зөв байгаад нууц үг нь таарахгүй байвал нууц үг буруу байна гээд дахиад хэдэн оролдлого үлдсэнийг нь хэлж өгнө. Хэрэв хэрэглэгчийн нэр нь манай сан дотор байхгүй бол хэрэглэгчийн нэр буруу гээд нууц үг шалгах шаардлагагүйгээр дахиад та нэрээ оруулна уу гэж гарч ирнэ.
За одоо ажиллуулаад үзэцгээе.
Энэ тохиолдол нь буруу байх тохиолдлуудыг нь авч үзсэн ба нийт оролдлогын тоог хэтрүүлсэн тохиолдол юм.
Харин энэ тохиолдолд бүх нөхцөл зөв үед ажиллаж буйг харуулсан юм.