fbpx

Baden-Württemberg мужийн Niedernhall хотод байрладаг хэвлэмэл хэлхээний самбар үйлдвэрлэгч Würth Elektronik Circuit Board Technology нь Schopfheim дахь PCB-н үйлдвэрлэлээ хаахаар төлөвлөж байгаагаа зарлав. Цаашдын захиалгыг Герман дахь Würth Elektronik бусад салбар хариуцах болжээ. Гол шалтгаан нь Европын PCB-н үйлдвэрлэлийн өнөөгийн хүнд хямрал бөгөөд ирж буй захиалгын хэмжээ эрс буурсантай холбоотой ба Schopfheim дахь 300 гаруй ажилчид өртөж байна.

Эдийн засгийн хямрал, ялангуяа зардлын дарамтад байгаа аж үйлдвэрийн электроникийн салбарт хямрал түүхэн хэмжээнд хүрлээ. Олон жилийн турш Европ дахь PCB үйлдвэрлэгчдийн тоо огцом буурч үйлдвэрлэлийн хэмжээ дэлхийн үйлдвэрлэлийн 2% -иас бага байгаа ба захиалга Хятад болон бусад бага цалинтай орнууд руу улам бүр шилжиж байна. Эрчим хүч, боловсон хүчний зардлын асар их өсөлт, түүнчлэн дэлхийн хэмжээнд геополитик, эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хурцатгаж Германы үйлдвэрүүдийн санал болгож буй хүргэлтийн найдвартай байдлын хувьд Азийн үйлдвэрүүдтэй харьцуулахад өндөр үнээр олон үйлчлүүлэгчид одоогоор төлж чадахгүй байгаатай холбоотой. Эмнэлгийн технологи, сансар огторгуй зэрэг салбаруудын эрэлт нь Würth Elektronik Circuit Board Technology компанийн бүх PCB үйлдвэрлэлийн хүчин чадлыг ашиглахад хэтэрхий бага.

Würth Elektronik бол Европ дахь хамгийн том PCB үйлдвэрлэгчдийн нэг юм. Würth Elektronik Circuit Board Technology компанийн гүйцэтгэх захирал Daniel Klein “Харамсалтай нь бид Schopfheim дахь үйлдвэрлэлээ зогсоохоос өөр хувилбарыг одоогоор олж харахгүй байна. Энэхүү авч буй арга хэмжээ нь алдагдлыг багасгах, компанийн урт хугацааны өрсөлдөх чадварыг хангахад зайлшгүй шаардлагатай.” гэв…

Дараа нь юу болох вэ?

Schopfheim дахь үйлдвэрлэл хаагдсан нь 300 гаруй ажлын байранд нөлөөлж “Удирдлага болон ажилчид 2024 оны 10-р сарын 4-ний өдөр ашиг сонирхлын уялдаа холбоо болон нийгмийн төлөвлөгөөний талаар ярилцаж эхэлсэн” гэж Würth Elektronik компанийн гүйцэтгэх захирал Andreas Gimmer хэлэхдээ, “шаардлагатай шийдвэрийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн шийдлээр зөөлрүүлж, хамт ажиллагсдаа дэмжих цаашдын уулзалтууд товлогдсон ба одоогоор тодорхой үр дүн гараагүй байна” гэв…

Niedernhall болон Rot am See дахь үйлдвэрлэлийн газруудад PCB-г үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулж бүтээгдэхүүний санаанаас эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл хэрэглэгчдийг татахын тулд PCB-н иж бүрэн үйлчилгээ үзүүлэх болсон.

Үйлдвэрлэлийн газруудыг нэгтгэснээр Герман дахь бусад үйлдвэрүүдийн хүчин чадлыг тогтвортой ашиглах боломжийг олгож, санхүүгийн хувьд тогтвортой ирээдүйн төлөө Würth Elektronik Circuit Board Технологийн Захирал Thomas Beck “Үлдсэн 700 ажилтны хамт Würth Elektronik нь ирээдүйн технологийн мэргэжилтэн хэвээр байна” гэж хэлэв…

Leave a Reply