Спортын салбар нь сүүлийн хэдэн арван жилд маш хурдтай хөгжиж, орчин үеийн технологиуд нь үүнд гүйцэтгэх үүргээ тодорхойгүйгээр оролцсоор ирсэн. Технологийн шинжлэх ухааны хөгжил нь тоглогчдын бэлтгэл, тоглолтод ашиглах стратеги, үзэгчдийн туршлага зэрэг олон салбарт томоохон өөрчлөлтүүдийг авчирсан. NBA бол энэ бүхнийг хамгийн амжилттай хэрэгжүүлж буй спортын лигүүдийн нэг бөгөөд өөрийн тоглогчдын гүйцэтгэл, бэлтгэл, үзэгчдийн оролцоог технологийн тусламжтайгаар шинэчлэн сайжруулж байна.
Одоо би та бүхэнд NBA-д ашиглагдаж буй технологиудын талаар танилцуулъя.
Тоглолтын Анализ
NBA-ийн тоглолт бүр нь маш их өгөгдөлийг агуулдаг. Тоглогчдын биеийн хөдөлгөөн, тоглолтон дунд өрнөх үйл явдлууд, багийн стратеги гэх мэт мэдээллийг түргэн хугацаанд бүрдүүлж, анализ хийх хэрэгтэй болдог. Энэ хүрээнд хамгийн өргөн хэрэглэгддэг технологиуд нь Хиймэл Оюун Ухаан (AI) болон Өгөгдлийн Анализ юм. Эдгээр анализ болон технологуудаар хамтардаг дараах хоёр компанийг товчхон дурдья.
Second Spectrum гэдэг компани нь NBA-ийн олон багтай хамтран тоглолтын өгөгдлүүдийг хурдан боловсруулж, 3D симуляцуудаар үзэгчид болон дасгалжуулагчдад зориулан онцгой анализ өгдөг. Энэ технологи нь тоглолтын зарим хэсгийг зөвхөн тоо биш, дүрсийн хэлбэрээр үзүүлж, багийнханд нарийн стратеги боловсруулах боломжийг олгодог.
Stats Perform компани нь тоглогчдын статиткийг харахын тулд хиймэл оюун ухаан ашиглан видеон дээр хяналт хийх, өгөгдлийн шинжилгээг интеграцчилдаг. Энэ нь багийн дасгалжуулагчдад тоглолтын үед тооцоолол хийх, хамгийн сайн шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлдэг.
VR болон AR
NBA-ийн үзэгчдийн хандалтыг сайжруулах болон үзэлтийг ихэсгэх зорилгоор Виртуал Бодит Байдал (VR) болон AR технологиудыг амжилттай нэвтрүүлсэн.
NBA CourtView бол VR технологийг ашиглан гэртээ тухлан тоглолтыг үзэж буй хүмүүсийг шинэ түвшинд хүргэх боломжийг олгодог систем юм. Тоглогчид болон багийнханы үзүүлсэн амжилт болон тактикийн өөрчлөлтүүдийг 360 градусын дүрсээр үзэж болох бөгөөд энэ нь үзэгчдэд илүү бодит болон шинэлэг мэдрэмжийг олгодог.
AR (Augmented Reality) нь тоглолтын үеэр үзэгчдэд тухайн тоглолтыг илүү сонирхолтой, ойлгомжтой болгож өгөх зорилготой. NBA-ийн үзэгчид тоглолтын хажууд компьютерийн дэлгэц дээр гарч ирэх мэдээлэл, график болон үзүүлэлтүүдийг нэмж харах боломжтой болсон.
Тоглогчдын Эрүүл Мэнд ба Бэлтгэл
Тоглогчдын биеийн бэлтгэл, эрүүл мэндийг хянах нь NBA-ийн хамгийн чухал хэсэг юм.Сүүлийн үед шинээр нэвтэрсэн технологиуд нь гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх, тоглогчдыг эрүүл, хүчтэй байлгах талаар маш их хувь нэмэр оруулж байна.
- Catapult Sports компанийн бүтээсэн ухаалаг төхөөрөмжүүд нь тоглогчдын хөдөлгөөн, ачааллыг хянах боломжийг олгодог. Эдгээр төхөөрөмж нь тоглогчдын биед ямар ачаалал ирж байгаа, ямар хурдтай хөдөлж байгаа, ямар үед амрах хэрэгтэй зэрэг мэдээллийг цуглуулдаг. Энэ нь дасгалжуулагчдад тоглогчдын биеийн байдал, гүйцэтгэлд тохирсон хөтөлбөр боловсруулахад тусалдаг.
- Тоглогчдын эрүүл мэндийг хянах нь зөвхөн физик гэмтэл биш, оюун санааны чухал хэсэг юм. WHOOP гэх төхөөрөмж нь тоглогчдын унтлагын чанар, сэрэх түвшинд хяналт тавьж, амралтын үеийг илүү үр дүнтэй болгож өгдөг.
Фэнүүдэд хандсан Технологиуд
NBA-ийн фенүүдийн үзэлт болон хандалтыг сайжруулахад зориулсан олон шинэлэг технологиудыг нэвтрүүлсэн. Үүний нэг жишээ нь NBA App бөгөөд энэ апп нь хэрэглэгчдэд тоглолт бүрийн хураангуй, видео, статистик мэдээллийг шууд өгдөг.
- NBA-ийн Top Shot платформ нь NFT буюу Non-Fungible Token технологийг ашиглан үзэгчдэд анх удаа цахим карт худалдаж авах, солилцох боломжийг олгож байна. Энэ нь NBA-ийн супер оддын цуглуулга картуудыг эзэмших шинэ хэлбэр болж, үзэгчид өөрсдийн дуртай тоглогчид болон лигийн түүхийн агшинг санах хүсэлтэй болсон.
- NBA энэ төслийг Метаверс платформд интеграцчилж, үзэгчид виртуал ертөнцөд орж, өөрсдийн хүлээн зөвшөөрөгдсөн дүрүүдтэй болох боломжийг олгож байна.
Ирээдүйн чиг хандлага
Мэдээллийн технологийн хурдацтай хөгжил нь NBA-ийн ирээдүйд олон шинэ боломжуудыг нээж байна. Ойрын ирээдүйд хиймэл оюун ухаанд суурилсан тоглогчдын биеийн байдалд бодит цаг хугацаанд хариу өгөх биометрийн өгөгдөл ашиглалтыг стандарт болгох магадлалтай.
3D хэвлэлийн технологи нь тоглогчдын биеийн онцлогт тохирсон хувцас, хэрэглэл үйлдвэрлэхэд ашиглагдаж, тэдний тав тухыг сайжруулж, гэмтлээс урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна. Мөн NBA -ийн коммисар Adam Silver нь 2020 оны бүх оддын тоглолтын үеэр Smart Jersey-г танилцуулсан. Энэхүү өмсгөл нь нэр болон хувийн дугаараа хүссэнээрээ солих боломжийг олгож байна.
NBA-ийн технологийн инновац нь тоглогчдын гүйцэтгэл, эрүүл мэнд, үзэгчдийн туршлагад томоохон өөрчлөлтүүдийг авчирсаар байна. Тоглогчдыг хамгаалахын тулд шинэ технологиудыг ашиглах, үзэгчдийн туршлагыг сайжруулах нь лигийн хөгжлийн чухал хэсэг болж байна. Энэ нь зөвхөн NBA-ийг бус бүх спортын салбарыг шинэ түвшинд хүргэх зорилт юм.