
“ШУТИС-МХТС сургуулийг 2025 онд "Мэдээллийн Технологи"-ийн инженерээр төгссөн. Аливаа зүйлд сониуч, математик сэтгэхүйгээр ханддаг маань энэ салбар луу чиглүүлсэн гэж боддог. Хүн хэзээ ч юмыг санаандгүйгээр сурдаггүй. Аливааг сурахын тулд тэмүүлж, хичээнгүйлэх ёстой. Ирээдүйн эзэн болох хөөрхөн дүү нартаа технологийн суурь мэдлэг өгч, сурсан зүйлсээсээ зааж байгаадаа үргэлж сэтгэл дүүрэн явдаг. Миний хэлэх дуртай үг: "Эрдэмд чи боол мэт зүтгэвэл Ирээдүйд чамайг хаан мэт өргөмжилнө.". ”