
Uninterruptible Power Supply (UPS)

Б.Булганзаяа
Багш


Б.Булганзаяа
Багш
UPS (Uninterruptible Power Supply) буюу тасралтгүй тэжээлийн эх үүсвэр нь цахилгаан тасрах эсвэл хүчдэл хэлбэлзэх үед төхөөрөмжүүдийг богино хугацаанд цахилгаанаар хангах, мөн цахилгааны гэнэтийн өөрчлөлтөөс хамгаалах зориулалттай төхөөрөмж юм.

Цахилгаан тасрах үед төхөөрөмжийг тэжээх – UPS нь зай хураагуур (battery)-аа ашиглан компьютер, сервер, сүлжээний төхөөрөмж гэх мэт чухал төхөөрөмжүүдийг тодорхой хугацаанд тэжээж өгнө.
Хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалах – Гэнэтийн хүчдэл уналт, өсөлтөөс (surge, spike) төхөөрөмжийг хамгаална.
Мэдээлэл алдагдахаас сэргийлэх – Компьютер болон серверүүдийг аюулгүй унтраах хугацааг хангаж өгнө.
Цахилгааны чанарыг сайжруулах – Гаралтын хүчдэлийг тогтвортой байлгаж, төхөөрөмжийн ажиллагааг хэвийн хадгална.

Standby UPS (Offline UPS) – Энгийн хэрэглээнд зориулагдсан, цахилгаан тасарсан үед баттерей руу автоматаар шилждэг.
Line-Interactive UPS – Хүчдэлийн хэлбэлзлийг зохицуулдаг, гэрийн болон оффисын хэрэглээнд тохиромжтой.
Online UPS (Double Conversion UPS) – Тог цахилгааныг үргэлж баттерейгаар дамжуулж өгөх тул өндөр чанартай хамгаалалттай, сервер болон үйлдвэрийн тоног төхөөрөмжид ашиглана.

Өндөр үнэ
Зай (Battery) солих шаардлагатай
Хязгаарлагдмал ажиллах хугацаа
Дулаан ялгаруулалт
Цахилгааны хэрэглээ ихтэй(Online UPS нь үргэлж ажилладаг тул цахилгаан их хэрэглэдэг)
Capacity (VA / kVA)-UPS-ийн нийт хүчин чадлыг илэрхийлнэ. Жишээ: 650 VA, 1200 VA, 3 kVA, 10 kVA.
Power (Watt)-UPS-ийн бодитоор тэжээж чадах идэвхтэй чадал. VA-гаас ялгаатай бөгөөд төхөөрөмжийн нийт хэрэглээнд нийцсэн байх ёстой.
Battery backup time-Цахилгаан тасарсны дараа UPS төхөөрөмжүүдийг хэр удаан ажиллуулах боломжтойг илэрхийлнэ.
Input / Output voltage-Оролтын болон гаралтын хүчдэл. Монголд түгээмэл хэрэглэгддэг нэг фазын тэжээлд 220–230V орчим байдаг ч тухайн төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг шалгана.
Monitoring / Management-USB, SNMP, сүлжээний карт зэрэг ашиглан UPS-ийн төлөв, батарей, алдааг хянах болон серверийг зөв унтраах боломж.