
What is the T-568B?

Б.Булганзаяа
Багш


Б.Булганзаяа
Багш
T-568B нь Ethernet сүлжээний кабель(RJ45)-ийн утаснуудын өнгө, дарааллыг тодорхойлдог стандарт Wiring Scheme юм. UTP (Cat5e, Cat6 гэх мэт) кабелийн доторх 8 ширхэг судлыг ямар дарааллаар холбож байгааг зааж өгдөг гэсэн үг юм.
Сүлжээний бүх кабель нэг стандарт-аар холбогдвол төхөөрөмжүүд хоорондоо асуудалгүй ажиллана.
Router, Switch, computer зэрэг төхөөрөмжүүддээ алдаагүй өгөгдөл дамжуулалт хийнэ.
T568A болон T568B гэсэн хоёр өөр стандарт байдаг бөгөөд хамгийн өргөн ашиглагддаг нь T568B.

RJ45 коннекторыг цааш нь, товчлуургүй талыг хараад, утаснуудыг зүүнээс баруун тийш дараах дарааллаар хийнэ.
Цагаан-улбар шар (White-Orange)
Улбар шар (Orange)
Цагаан-ногоон (White-Green)
Цэнхэр (Blue)
Цагаан-цэнхэр (White-Blue)
Ногоон (Green)
Цагаан-бор (White-Brown)
Бор (Brown)

Шулуун (Straight-through) кабель хийх үед
Хоёр талдаа T568B - T568B
Cross-over (сольж холбодог) кабель хийх үед
T568A - T568B
Өнөө үед ихэнх төхөөрөмж Auto-MDI/MDIX-тэй болсон тул cross-over бараг ашиглагдахгүй, бүгд бараг T568B ашигладаг.


Америкийн AT&T компанийн анхны wiring стандарт учраас өргөн тархсан
Ихэнх network technician-ууд алддаггүй, тогтмол стандарттай байсан тул сонгодог стандарт болсон.