
NIC (Network Interface Card)

Б.Булганзаяа
Багш


Б.Булганзаяа
Багш
NIC (Network Interface Card) карт гэдэг нь компьютерыг сүлжээнд холбох зориулалттай төхөөрөмж юм. Энэ нь компьютерт сүлжээний холболтыг (Ethernet, Wi-Fi гэх мэт) хангах үүрэгтэй байдаг.

NIC бүр дэлхий дээр давтагдашгүй MAC хаягтай байдаг.
Жишээ нь:
00:1A:2B:3C:4D:5E
Сүлжээний өгөгдлийг боловсруулах үндсэн чип.
Үүрэг:
-Packet боловсруулах
-Алдаа шалгах
-Өгөгдөл дамжуулах
Сүлжээний кабель холбох хэсэг.Ихэнхдээ RJ45 Ethernet порт.

Компьютерыг дотоод болон гадаад сүлжээнд холбох
Өгөгдөл дамжуулах, хүлээн авах
MAC хаяг ашиглан төхөөрөмжүүдийг ялгах
Сүлжээний хурдыг удирдах (10/100/1000 Mbps, 10 Gbps гэх мэт)
“NIC карт нь OSI загварын Data Link Layer (2-р давхарга) дээр ажиллаж, өгөгдлийг пакет болгон дамжуулдаг. Түүнчлэн IP хаяг болон MAC хаяг ашиглан сүлжээний төхөөрөмжүүдийг хооронд нь холбодог.”
Мөн 2-р давхарга (DataLink Layer) нь сүлжээний хяналтын механизмийг тодорхойлж, дамжуулах пакетуудыг бэлтгэдэг.

Fiber Optic NIC– Шилэн кабелийн холболттой.
External NIC–USB болон бусад портоор холбогддог гадаад карт.
Ethernet NIC – Утастай сүлжээнд ашиглагддаг.
Wi-Fi NIC– Утасгүй сүлжээнд холбогдох боломж олгодог.
Cloud computing, дата төвүүд NIC картын тусламжтай ажилладаг.
NIC картгүйгээр интернэт-д холбогдох боломжгүй. Компьютер,сервер, ухаалаг төхөөрөмжүүд бүгд энэхүү карт ашиглан холбогддог.1990-ээд онд 10 Mbps байсан бол одоо 10 Gbps, 100 Gbps хүртэл хурдтай болсон.