fbpx

Юу?

Metaverse нь 3D орон зайд бодит амьдрал дээрх бүх зүйлсийг хийх боломжтой биет байдлаар байхгүй ч программ хангамжаар бүтээгдсэн орчин буюу виртуал ертөнц юм. Энэ тодорхойлолтонд Mine Craft, Fortnite зэрэг Multiplayer, Open World тоглоомнууд нийцэх ч Metaverse-н гол ялгаа нь виртуалаар эдийн засаг, харилцаа буюу дижитал нийгэм бүрдүүлж буй зэргэлдээ ертөнц юм.

Юугаар?

Энэхүү виртуал ертөнц рүү нэвтрэхэд чухал 2 технологи нь одоогоор Augmented reality (AR) болон Virtual reality (VR) юм. AR нь ямар нэгэн камерны тусламжтайгаар бодит байдал дээр дижитал давхрагыг нэмж өгдөг. Харин VR нь хүн бодит амьдрал дээрээс хүлээн авдаг мэдэрхүйнүүдийг дуурайлган ойролцоо байдлаар хийсэн 3D орчин юм. Одоогоор ихэнх VR нь нүдний шил мэт загвартай байгаа ч бээлий, хантааз, бүтэн биеийн өмсгөл зэрэг зүйлс нь виртуал ертөнцтэй илүү бодитой харилцах боломжыг олгодог.

Iron Man-ны өмсгөлөн доторх энэ дүрслэлийг харж байгаагүй хүн тун цөөхөн л байх. Тэрхүү Tony Stark-н нүдний өмнө үзэгдэх цэнхэр зүйлс гадна орчноо харахад саад болдоггүй бас зөвхөн өөрт нь л харагддаг. Энэ нь Mixed Reality (MR)-н төгс жишээ болно. Тусгай төхөөрөмжөөр дамжуулж бодит орчин болон виртуал орчинг зэрэг харах.

Хэзээнээс?

Хэдийгээр 2011 онд Ready Player One гэх киногоор олон нийтэд танигдаж, 2021 онд Facebook Meta болсноор анхаарлын төвд орсон ч шинэ ойлголт бол биш юм. Metaverse гэдэг утга анх 1992 онд Neal StephensonSnow Crash гэх зохиолдоо дурдсан байдаг. Тэр ч байтугай 1962 онд Sensorama гэх анхны VR-н санаа гарч байсан.

Sensorama

Яагаад одоо?

62 оноос хойш яригдсан санаа саяхнаас л хөгжүүлэлт хийгдэж эхлэсэн нь түүнийг бодитой болгох боломжтой технологи байгаагүйн улмаас юм. Metaverse нь дан ганц 3D орчин болон нэвтрэх төхөөрөмж VR байлаа гээд хангалтгүй. Өндөр хурдны сүлжээний дамжуулалт буюу 5G интернет, маш олон өгөгдөл дээр боловсруулалт хийх хиймэл оюун, виртуал алслалт тооцоолох, өгөгдлүүдийг аюулгүй хадгалах, блокчайн, зүйлсийн интернет зэрэг маш олон технологиудыг нэгтгэн одоо л биеллээ олж эхлээд байна.

Comments

  • puravive weight loss tablets 2024-01-28

    It was great seeing how much work you put into it. The picture is nice, and your writing style is stylish, but you seem to be worrying that you should be presenting the next article. I’ll almost certainly be back to read more of your work if you take care of this hike.

    Reply
  • temp mail 2024-02-03

    It’s as if you read my mind. You seem to know a great deal about this, as if you wrote the book in it or something. Although I believe some images would help to drive home the point a bit more, other than that, this is an outstanding site. I will definitely return.

    Reply

Leave a Reply