fbpx

        Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр Meta компанийн талаар үүсэл хөгжил болон сонин содон сонирхолтой мэдээллүүдийн талаар мэдээлэл хүргэх гэж байна. Хүлээн авна уу😊

Эхлээд Мeta гэж юу болох талаар мэдэж авцгаая.

        Сүүлийн жилүүдэд технологийн ертөнцөд хамгийн их анхаарал татсан компанийн нэг бол Meta юм. 2021 онд дэлхийд алдартай Facebook компани нэрээ өөрчилж Meta хэмээн шинэ дүр төрхтэйгөөр гарч ирсэн нь олон хүний анхаарлыг татсан үйл явдал байлаа. Энэхүү өөрчлөлт нь зүгээр нэг нэр солихоос гадна ирээдүйн технологийг бүтээх гэсэн томоохон зорилготой алхам байсан.

        Meta бол Facebook, Instagram, WhatsApp зэрэг дэлхий даяар тэрбум гаруй хэрэглэгчтэй сошиал платформуудыг нэгтгэсэн технологийн аварга компани юм. Компанийн ерөнхий захирал Марк Цукерберг ирээдүйд бидний интернэт хэрэглээ зөвхөн дэлгэц дээр бус, виртуал бодит орчинд өрнөнө гэж үзэж, “метаверс” гэх ойлголтыг хөгжүүлж эхэлсэн байгаа юм. 

Зиа одоо дээр дурдсан Метаверс талаар товчхон бөгөөд тодорхой тайлбарлая😉

        Метаверс (Metaverse) гэдэг нь хэрэглэгчид виртуал ертөнцөд өөрийн аватараар оролцож, харилцах, ажиллах, тоглох, сурах боломжтой дижитал орон зай юм. Meta компани үүнийг бүтээхийн тулд Horizon Worlds гэх виртуал платформ, Oculus Quest нэртэй VR төхөөрөмжүүдийг гаргасан. Тус төсөл нь дэлхий даяар шинэ төрлийн цахим орчинг бүтээх зорилготой томоохон санаачилга юм.

Хиймэл оюун ухаан ба Meta

        Meta хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд ч мөн ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна. Тэдний бүтээсэн LLaMA (Large Language Model Meta AI) гэх хэлний загвар нь ChatGPT-тэй өрсөлдөхүйц хүчтэй систем бөгөөд хэл, дүрс, хөдөлгөөн таних, уран зохиол бичих, AI дүрслэл гаргах гэх мэт олон чадвартай юм байна шүү. Тэгээд туршаад үзэхэд гэмгүй л байх.😎

       Мөн Segment Anything төсөл нь зураг, бичлэгээс ямар ч объектийг автоматаар ялгаж, анализ хийх боломжийг бий болгож байгаа. Энэ нь эрүүл мэнд, хамгаалалт, боловсрол зэрэг олон салбарт үр ашигтай ашиглагдах боломжийг бий болгож байгаа. 

Ирээдүйд Meta хаашаа чиглэж байгаа вэ? 

        Meta компани зөвхөн сошиал сүлжээ бус, ирээдүйн интернэт орчин буюу метаверсийн үндэс суурийг тавихыг зорьж байна. Хиймэл оюун ухаан, виртуал бодит байдал, хэрэглэгчийн сэтгэл зүйд чиглэсэн интерфэйс хөгжүүлэлт зэргээр дамжуулан бидний өдөр тутмын амьдралыг шинэ шатанд хүргэхийг эрмэлзэж буй нь анзаарагдаж байгаа гэж бодож байна. 

Тэгвэл дэлхийн энэ алдартай кампани шүүмжлэлд хэр их өртдөг бол🤔

         Meta компанийн хамгийн их шүүмжлэл хүлээдэг тал нь хувийн мэдээлэл хамгаалалт, хэрэглэгчийн сэтгэл зүйд үзүүлж буй нөлөө юм. Cambridge Analytica гэх мэдээллийн дуулианаас хойш Meta олон бодлогоо шинэчилж, хэрэглэгчдийн итгэлийг сэргээхээр хичээж байгаа гэнэ шүү😆

      Эцэст нь хэлэхэд Meta бол зүгээр нэг технологийн компани биш!!! Энэ бол ирээдүйн дижитал ертөнцийн хаалгыг нээхийг зорьж буй санаачлагч юм. Бидний амьдрал хэрхэн хувьсан өөрчлөгдөх нь эдгээр технологийн хөгжлөөс ихээхэн шалтгаална. Тиймээс Meta-гийн үйл ажиллагаа, хөгжил, сорилтуудыг анхааралтай ажиглах нь зүйтэй байх.😎🌎

Leave a Reply