Андройд апп хөгжүүлэлт нь Kotlin гарснаас хойш ихээхэн өөрчлөлт гарсан. Учир нь Kotlin нь арай орчин үеийн, товч, ойлгомжтой байдаг. Kotlin болон Java 2 хэлний ялгааг мэдэж авснаар та аль нэгийг нь сонгох гэж цагаа алдахгүй болох юм.
Syntax-ийн хувьд котлин нь илүү хялбар, товч, ойлгомжтой бичиглэлтэй байдаг. Жава нь null утгыг авдаг бол котлин нь null утга болон null болгох боломжгүй гэж ялгадаг. Энэ нь null-тэй холбоотой алдаа гарахыг багасгаж өгдөг байна.
Котлин нь Java-тэй бүрэн хамтран ажиллахаар бүтээгдсэн бөгөөд Java кодын санг Котлин руу хөрвүүлэн хялбар болгосон байдаг. Котлиноос Жава руу ч хөрвүүлэн ашиглах боломжтой.
Жава нь шууд Extension ашигладаггүй бол Котлин нь extension-г танилцуулж хөгжүүлэгчдэд эх кодыг нь өөрчлөхгүйгээр одоо ашиглаж байгаа классуудад шинэ функц нэмэх боломж олгодог.
Жава нь өргөн хүрээний хүрээ, library болон хөгжүүлэгчдийн харилцах томоохон нийгэмлэгтэй. Харин Котлин асар хурдтай хөгжиж байгаа ч жава шиг тийм ч том хөгжүүлэгчдийн нийгэмлэг байдаггүй.
Жава нь андройд апп хөгжүүлэхэд маш удаан жил ашиглагдаж байгаа бол Котлин нь шинэхэн гарч ирж байгаа. Гэвч Котлин нь Google-ээс албан ёсоор дэмжлэг авч андройд апп хөгжүүлж байгаа бөгөөд андройд хөгжүүлэгчид аюулгүй нэмэлт хэрэгслүүдтэй хэмээн дуртай байдаг.
Жавагийн бичиглэл нь анхлан суралцагчдад сурахад арай амар байдаг бол Котлиний бичиглэл нь программ бичиж эхэлж байгаа эсвэл өөр программын хэл дээр ажиллаж байсан хүмүүст их сонирхолтой санагддаг байна.
Гэх мэт энэхүү 2 программын хэл нь хоорондоо иймэрхүү ялгаатай байдаг байна. Товчхондоо Котлин нь Жаваг бодвол арай илүү давуу талуудтай байдаг ба илүү орчин үеийх. Гэсэн хэдий ч Java нь төрөл бүрийн домэйнд хүчтэй байр суурь эзэлсээр байгаа бөгөөд Котлин энэ хоёрын хоорондох сонголт нь төслийн шаардлага, багийн туршлага, хувийн сонголтоос хамаардаг. Олон байгууллага төсөлдөө энэ хоёр хэлийг ашиглах хос аргыг хэрэгжүүлж байгаа.