Хакер гэж хэн бэ?
Компьютерийн программ хангамж болон техник хангамжийг судлах чадвартай компьютерийн ур чадвар бүхий ухаалаг хүмүүс.
Хакердах гэж юу вэ?
- Хакердах гэдэг нь системийн эмзэг байдал болон аюулгүй байдлын сул талыг ашиглан системийн нөөцүүд рүү зөвшөөрөлгүй хандах эрхийг олж авахыг хэлнэ.
- Энэ нь систем эсвэл хэрэглээний программ хангамжийг зохиосон анхны зорилгоос гадуур х зорилгод хүрэхийн тулд систем буюу хэрэглээний функийг өөрчлөхөд хамаарна.
- Хакэрдах нь бизнесийн алдагдалд хүргэх, оюуны өмчийг хулгайлах, хууран мэхлэх, түгээхэд ашиглагдаж болно.
Black hat (cracker)
- Ер бусын тооцоолох ур чадвартай хортой үйл ажиллагаа явуулдаг.
White hat (security analyst)
- Мэргэжлийн хакерын ур чадвартай системээ хамгаалдаг.
Gray hat
- Заримдаа халдаж, заримдаа хамгаалдаг хүмүүс.
Халдлагын үе шатууд: (Scanning)
^^ Pre-Attack үе шат ^^
Халдагч нь тандалт судалгааны үе шатанд цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн илүү нарийвчилсан мэдээлэл олж авахын тулд scanning хийдэг халдлагын өмнөх үе шат.
^ Port Scanner ^
Scanning-т портын хайлт, сүлжээний зураглалууд эмзэг байдлын хаялтууд багтана.
^ Extract information ^
Халдагчид нь сүлжээнд байгаа хостууд, порт, портын төлөв, төхөөрөмжийн төрөл, системийн асаалттай байгаа хугацаа зэргийг халдлага хийхдээ ашигладаг.
Ёс зүйтэй халдлага яагаад хэрэгтэй вэ?
Ёс зүйт халдлага нь системд ёс зүйгүй хакеруудын нэвтрэх аргуудыг урьдчилан мэддэг тул эдгээр хакеруудын эсрэг хамгаалалт хийх боломжтой болгодог.
Ёс зүйт хакерын ур чадварууд:
- Техникийн ур чадварууд
- Windows, Unix, Linux зэрэг үйлдлийн системийн талаар гүнзгий мэдлэгтэй.
- Компьютерын сүлжээний технологиудтай холбоотой техник болон програм хангамжийн талаар гүнзгий мэдлэгтэй
- Аюулгүй байдлын болон холбоотой асуудлуудын талаар мэдлэгтэй.
- Нарийн төвөгтэй халдлагуудыг хийж чадах техникийн өндөр түвшний мэдлэгтэй.
2. Техникийн бус ур чадварууд
- Шинэ технолиудыг хурдан хугацаанд суралцах чадвар
- Асуудлыг шийдвэрлэх болон харилцааны ур чадвар
- Байгууллагад аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэх
- Дотоод журам болон хуулийн талаарх мэдлэгтэй.
Хайлт
Категори
Категори
- 1 минутын уншлага (280)
- 2 минутын уншлага (135)
- Богино прожектууд (9)
- боловсрол (75)
- Зөвлөгөө (21)
- Зөвлөгөө (60)
- Код (35)
- Хөндлөнгийн (14)