Хиймэл оюун AI, VR, Metaverse зэрэг технологийн өндөр хөгжлүүдийг бид хангалттай сайн мэддэг болж байна. Харин эдэнтэй дүйцэхүйц чухал зүйл бага зэрэг жийгдээд байна даа. Тэр бол Холограм. Та урьд нь сонсож байсан уу? Удахгүй их сонсох болно оо. Тэрнээс өмнө ойлголттой болж авъя.
Гэж юу вэ?
Түүний урд харагдах цэнхэр зүйлс нь бидний өнөөдрийн сэдэв болох Холограм юм. “Гэрлийн тусламжтайгаар гурван хэмжээст (3D) дүрсийг агаарт эсвэл тусгай гадаргуу дээр бүтээдэг технологи юм.” Гайхалтай нь одоо энэ бүхэн бодит зүйл болсон.
Хэрхэн ажилладаг вэ?
Холограм нь гэрэл, ихэвчлэн лазерын тусламжтайгаар 3D дүрсийг үүсгэдэг.
- Дүрсээ хадгалах. Лазерын туяаг объект дээр тусгаж, түүний дүрсийг гэрлийн долгионы хэлбэрээр бичиж авна.
- Дүрс үүсгэх: Бичигдсэн мэдээллийг дахин гэрэлтүүлэх үед гурван хэмжээст дүрс агаарт гарч ирдэг.
Зөвхөн утсаараа эсвэл тусгай төхөөрөмж ашиглаж байхгүй зүйлсийг харах шаардлагагүй холограм ашиглан хүссэн зүйлсээ бодит мэтээр харах боломжтой.
Эхлэл
Анх 1947 онд Унгарын физикч Деннис Габор гэрлийн долгионы шинж чанарыг ашиглан дүрсийг илүү нарийвчлалтайгаар буулгах аргыг нээж, “холограм” гэсэн нэр томьёог гаргасан юм. Габорын анхны судалгаа нь уламжлалт микроскопын дүрслэлээс давсан шинэ түвшинд хүрэх зорилготой байсан бөгөөд 1971 онд энэ бүтээлээрээ Нобелийн шагнал хүртжээ😯.
Эхэндээ зөвхөн гэрлийн долгион нарийвчлалтай ашиглаж байсан ч төдийлөн бодит харагдахгүй байлаа. Харин 1960-аад оны үед лазерын технологи хөгжин холограмд том дэвшил гарсан юм.
Яагаад
Аль 47 онд үүссэн хэр нь яагаад өдий хүртэл хэрэглээнд бүрэн нэвтрээгүй байгаа юм бол??¿
Бид лазер буюу гэрлийг тодорхой хэмжээнд удирдаж сурсан ч нэг биет бүтээхэд маш олон лазер тусгал хэрэгтэй. Харин тэр үед эдгээрийг тохируулах нь маш бүр маш хэцүү байсан. Харин одоо?
- Тооцоолуур
Биетийг хадгалах эргээд боловсруулах зэргийг тооцоолуур ашиглан хурдан хугацаанд алдаагүй хийх боломжтой болсон. - Хиймэл оюун
Гэрлээрээ дамжуулан биетийг боловсруулах, хадгалах зэрэгт ч мөн тооцоолуур нь өөрөө бодоод хийчихнэ.
Технологийн олон бүтээлүүд дээр үндэслэн холограм илүү бодитой болсоор байна.
Цаашдаа
- Эрүүл мэндийн салбар:
- Мэс засал хийх үед эмч нар өвчтөний дотор эрхтнийг 3D хэлбэрээр харж өвчнийг дотроос нь эмчилнэ.
- Боловсрол:
- Оюутнуудад дэлхийн бүтэц эсвэл түүхэн үйл явдлыг 3D хичээлээр танилцуулж дэргэдээс нь суралцана.
- Энтертайнмент:
- Саяхан Япон аниме дүрийг тайзан дээр амилуулж технологийн тоглолтыг бидэнд харуулсан.
- Бизнес:
- Хурал, уулзалтад холограмыг ашиглан алсаас хэдий ч бодит мэт оролцох.
- Хэрэглээ:
- Видео дуудлага биш бүтэн биеийг бүр дэргэд байгаа мэт харилцах боломж.
Гэх мэт нэг хөгжлөө олчих юм бол бүх салбарт хэрэгдэх маш өндөр потенциал бүхий технологи юм.