11-14 насны код бичиж сурах, чухал тооцоолон бодох чадвараа хөгжүүлэхийг хүсдэг хүүхдүүдэд зориулсан ” Byte of Basic” төгс сургалтанд тавтай морилно уу. Манай сургалт “НАРС” зусланд явагддаг бөгөөд хөгжилтэй, сонирхолтой, мэдээлэл сайтай байх зорилготой юм.
Microsoft Small Basic хэлийг ашиглан манай туршлагатай багш нар танай хүүхдэд кодчиллын үндэс, чатбот болон энгийн тооны машин зэрэг сонирхолтой төслүүдийг хэрхэн бүтээхийг зааж өгнө. Small Basic бол блок кодоос текстэд суурилсан код руу шилжиж байгаа хүүхдүүдэд тусгайлан зориулагдсан цорын ганц хэл бөгөөд блок кодлох туршлагатай анхлан суралцагч болон хүүхдүүдийн хувьд төгс хэл юм.
Манай сургалт нь код бичих суурьгүй болон блок кодчилол мэддэг хүүхдүүдэд тохиромжтой. Манай анги зөвхөн 10 сурагчийн тоотой цомхон тул манай багш нар хүүхэд бүртэй тулж асуултад хариулж, хувьчилсан зөвлөгөө өгч ажиллах болно.
Сурагч хүүхдүүд маань кодчиллын сургалтын хөтөлбөрөөс гадна хаданд авирах, усаар байлдах, ойн дэргэд майханд буудаллах гэх мэт “НАРС” зуны зуслангийн бүх зугаатай үйл ажиллагаанд хамрагдах боломжтой.
Хүүхдээ өнөөдөр “НАРС” зусланд “Byte of Basic”-д бүртгүүлж, код бичих эрх бэлэглээрэй! Манай сургалт нь хөгжилтэй, сонирхолтой арга замаар хэрхэн код бичих, тооцоолон сэтгэх чадвараа хөгжүүлэхийг хүсдэг хүүхдүүдэд тохиромжтой.
АСУУЛТ ХАРИУЛТЫН ӨРСӨЛДӨӨНТ ТОГЛООМ
Хичээлийн багш үргэлж ярьдаг уламжлалт байдлаар бус сурагчдад сонирхолтой хэлбэрээр явагддаг. Жишээ нь өрсөлдөөнт тоглоомууд сурагчдын анхаарлыг төвлөрүүлэхээс гадна өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, тухайн сэдвийн хүрээн дэх мэдлэгийг бататгахад тусалдаг.
СУРАГЧ БАГШИЙН ХАРЬЦАА 10:1
Анхлан суралцагчдад багшийн тусламж алхам тутамд хэрэгцээтэй болдог учир нэг багш цөөн сурагчтай ажилласнаар сурагч бүрд хангалттай хэмжээнд тусалж чаддаг. Ингэснээр сурагчдад тулгарсан асуудал, бэрхшээлийг тэр дор нь шийдэх боломжтой.
- 1-р ээлж 2023.06.10-2023.06.17
- 2-р ээлж 2023.06.17-2023.06.24
- 3-р ээлж 2023.06.24-2023.07.01
- 4-р ээлж 2023.07.01-2023.07.08