Хүүхдээ төрөхөөс нь өмнө ямар харагдахыг нь өөрчилж болно гэвэл та итгэх үү? Мөн түүнчлэн ямар нэгэн удамшлын өвчингүй цоо эрүүл хүүхэд төрүүлэх зэргийг CRISPR CAS9 технологийн ирээдүй гэж харж байна . Энэхүү нийтлэлээрээ бичээч миний бие энэ сэдвийг биологийн судлагдахуун талаас нь бус инженер хүний нүдээр харан түүхэн үүсэл хэрхэн ажилладаг болон ирээдүйн боломжуудын талаар хөндөн бичих болно.
Генийн тухай товчоор…
Ген гэдэг тухайн хүний яаж харагдах ямар авъяас чадвар, билиг ухаантай болохыг тодорхойлж байдаг зүйл шүү дээ. Угтаа бол таныг тодорхойлох бүх өгөгдөл генд тань хадгалагдаж байдаг компьютерын ухааны хэллэгээр хэлбэл ROM дээрх өгөгдөлтэй төстэй. Компьютерт бүх зүйл binary буюу 0,1 ээр хадгаллагддаг шиг хүний генийн мэдээлэл угтаа 4н үсгээр илэрхийллэгддэг. Энэ нь Гуанин, Аденин, Тимин, Цитозин товчоор э G,A,T,C юм.

Үүсэл
2020 оны Нобелын шагналыг Эммануэль Шарпантье болон Женнифер Даудна нарт хүртсэн. Тэднийг нобелийн шагналд хүргэсэн 8 жилийн судалгаа нь миний яриад буй CRISPR cas9 юм. Энэхүү хэцүү нэртэй технологийг гэхдээ тэд олж нээгээгүй CRISPR болон CAS9 хоёр нь тусдаа судалгааны сэдвүүд байсан юм. Харин энэхүү 2 эрдэмтэн бактерийн генийн судлагдахуун CRISPR -ийг CAS9 тэй хослуулан хүний генийг засварлах талаарх судалгааг хийсэн.

CAS9 гэж юу вэ?
Хэрвээ та үүнийг ойлговол ген өөрчилдөг технологийг бүхэлд нь ойлгож чадна. Ерөнхийдөө Cas9 нь алдаатай генийн дарааллыг хайчлах үйлдэл хийдэг. Cas9 дангаараа энэхүү ажлыг хийж чадахгүй. Харин GuideRNA гэх хөтөч РНХ нь харин хана өөрчлөлт оруулах хэрэгтэйг зааж өгдөг. Тэгээд хөтөч РНХ шинэ алдаагүй мэдээллийг залгадаг. Маш сонирхолтой байгаа биз…

CRISPR гэж юу вэ?
1987 онд японы Осака их сургуулийн лаборарид нэгэн бактерын ДНХ г шинжилж байгаад нэгэн хачирхалтай зүйл анзаааржээ. Бактерын ДНХ дотор нэгэн сонин палиндромик дараалал давтагдаж байсан. Энэхүү хачирхалтай үзэгдлийн учир шалтгааныг 1993 онд Франсиско Мохика гэх эрдэмтэн илрүүлсэн. Тэр давхардаж буй дарааллын генүүд нь вирусын гентэй яг ижилхэн байсан буюу бактери дотор вирусын ген байсан гэсэн үг. Үнэндээ бактери болон вирусууд дайснууд юм. Вирус бактери дотор орж түүгээр хооллоод бактерийг задалдаг. Харин бактерийн вирусээс өөрийгөө хамгаалах арга нь CRISPR гэх ензим юм. Энэхүү ензим бактери дотор орсон вирусын РНХ хайчилж аваад өөрийнхтэйгөө нийлүүлээд залгадаг. Ингээд дараагын халдагад СRISPR вирусын РНХ-г таних боломжтой болох ба олоод тасдан хаядаг.

CRISPR ийн ирээдүй.
Энэхүү технологийг биеийн эснээс гадна бэлгийн эсэн дээр хэрэгжүүлэх боломжтой. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл та удамшлын мэдээллээ өөрчлөх боломжтой гэсэн үг. Дээр дурдсанчлан хүүхдийнхээ арьсний өнгө, яаж харагдах болон ямар авъяастай төрөхийг програмчилна гэсэн үг. Хамгийн гол нь ямар нэгэн генетикийн өвчлөлгүй үр удам төрүүлэх боломжтой. Бидний ирээдүй биднээс хэд дахин илүү ур чадвартай хэд дахин урт насладаг болох боломжтой.

Дүгнэлт
CRISPR технологи ямар агуу потенциалтай болохыг бид харлаа. Гэхдээ хүний генийг програмчилах нь ёс зүйн хувьд зөв үү? таныг төрөхөөс чинь өмнө ямар байхыг тан өөр нэгэн хүн програмчилсан байна гэхээр цаашдаа энэхүү технологи ямар үр дүнд дагуулж чадах бол… Оюун ухаант хүн та өөрөө тунгаан бодно биз ээ.
Эх сурвалжууд
https://medlineplus.gov/genetics/understanding/genomicresearch/genomeediting
https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC9377665
https://www.freecodecamp.org/news/programming-the-genome-with-crispr-bd567a214e2a