fbpx

Программ хангамжийн архитектур болон distributed system хөгжүүлэлтэд харилцааны үлгэр загвар нь системийн бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо хэрхэн мэдээлэл солилцохыг тодорхойлдог чухал ойлголт юм. Зөв үлгэрийг сонгох нь системийн гүйцэтгэл, өргөтгөх чадвар болон найдвартай ажиллагаанд шууд нөлөөлдөг.

Request – Response
Хамгийн түгээмэл загвар. Клиент хүсэлт илгээж, сервер хариу буцаадаг. Жишээ нь REST API, HTTP үйлчилгээ.

Publish – Subscribe (Pub/Sub)
Мэдээлэл илгээгч (publisher) нь мэдээ нийтэлж, сонирхсон хэрэглэгчид (subscribers) автоматаар хүлээн авдаг. Event-driven системд өргөн ашиглагддаг.

Message Queue
Системүүд асинхрон байдлаар мэдээлэл дамжуулахад ашиглана. Ачаалал их үед өгөгдлийг дараалалд хадгалж, дараа нь боловсруулдаг.

Streaming Pattern
Өгөгдлийг бодит цагийн урсгалаар дамжуулдаг. Жишээ нь IoT, real-time analytics системүүд.

Харилцааны үлгэр загвараа зөв сонгосноор:
✔ Систем олон хэрэглэгчтэй болсон ч гүйцэтгэлээ алдахгүй, илүү өргөжин ажиллах боломжтой болно
✔ Системийн ачааллыг зөв зохион байгуулж, нэг хэсэгт хэт их ачаалал үүсэхээс сэргийлнэ
✔ Алдаа гарсан үед бүх систем зогсохгүй, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ
✔ Бичил үйлчилгээ архитектурын үйлчилгээ хоорондын уялдаа холбоог зөв, үр дүнтэй болгоход чухал үүрэгтэй

Leave a Reply