fbpx

Программ хангамжийн инженерчлэл

Д.Анхбаяр

Шинжлэх ухаан технологийн их сургуульд программ хангамжийн инженерчлэл мэргэжлээр суралцдаг. Цаашлаад ур чадвараа хөгжүүлэх, шинэлэг программ хангамжийг хөгжүүлэх зорилготой. Хурдацтай хөгжиж буй технологийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулан ирээдүйн инженерүүдийг бэлдэх аялалд хамтдаа гарч байгаадаа баяртай байна.

Г.Энгүүнбаяр

Монгол Улсын Их Сургуульд Програм Хангамжаар суралцдаг. Хүн өөрийн хязгаарыг тогтоодог гэж боддог . Гэтэл дэлхий тэр чигээрээ суралцах талбар, тиймээс тайвширч суух цаг хэзээ ч байх ёсгүй гэж боддог . Ямар ч салбар ямар ч зүйлийг сурч, ойлгох нь маш сайхан санагддаг . Програмчлал бол дуусашгүй аялал, би энэ замыг сонгосондоо туйлын баяртай байдаг. […]

М.Энх

Ирээдүйд технологийн чиглэлээр мэргэжил эзэмшихээр зорьж байгаа дүү нар маань бусад улсын хүүхдүүдээс хоцрогдолгүй дэлхийн дайтай инженерүүд болох боломжийг хамт олонтойгоо бий болгож буйдаа баяртай байна.Цаашдаа видео тоглоом бүтээх, Metaverse хөгжүүлэх сонирхолтой. Бодит амьдрал дээр хийж чадахгүй зүйлсийг технологийн арга ашиглан виртуал орчинд үзүүлж, хүмүүст гайхалтай мэдрэмж сэтгэгдэл үлдээхийг хүсдэг.

Х. Буяндэлгэр

Монгол Улсын Их Сургуулийн Мэдээлэл Технологи Электроникийн сургуульд програм хангамж хөтөлбөрөөр суралцдаг. Full Stack хөгжүүлэгчээр ажиллахыг хүсдэг. Салхины чиглэлийг өөрчилж чадахгүй ч завины далбааг хүрэх цэгт очиход залуурдаж чадна гэх үг шиг сурагчдадаа ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь тэднийг чиглүүлж, туслахыг хүсдэг.

Г. Анхбаяр

Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн сургуульд Компьютерийн ухааны мэргэжлээр суралцдаг ба технологи, инновацийг бүтээх, нэвтрүүлэхэд шаардлагатай оюуны шийдлүүдийг тодорхойлоход гүнзгийрэн боловсрох төлөвлөгөөтэй байна.   Би хичээлээ яаж заах дуртай вэ? Сурах үйл явц нь өөрөө цогц үйлдлүүдээс бүрдэх ба цэгцтэй, дэс дараалалтай байх хэрэгтэй.  Тэдгээр цогц үйлдлүүдийн нэгээхэн хэсэг нь аливаа зүйлийн […]