fbpx

Инженерчлэл

З.Эрмүүн

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Электроникийн инженерчлэлийн оюутан бөгөөд шинэ шийдэл эрэлхийлж, өөрийгөө сорин улам хөгжих зорилготой залуу инженер. Багаасаа робот хөгжүүлэлтэд сонирхолтой байсан бөгөөд энэ сонирхлоо даган АБУ РОБОКОН роботын тэмцээнд баг олны хамтаар оролцож байсан туршлагатай. Түүнчлэн, өөртэйгөө ижил сонирхол, хүсэлтэй хүүхдүүдийн хүсэл мөрөөдлөө дагах боломжийг тэлэх суралцсан мэдсэнээ зааж зааварлах хүсэл эрмэлзэлтэй.

Г.Хишигжаргал

Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи электроникийн сургуульд “Компьютерын ухаан” чиглэлээр суралцдаг. Цаашдаа өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр илүү гүнзгийрүүлэн суралцаж, чадварлаг data scientists болж ажиллахыг зорьж байна. “Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа” гэж хэлдэг. Өнөөдөр техник, технологи хором бүрд хөгжиж, дэлхий ертөнц тасралтгүй өөрчлөгдөж байна. Ийм үед бид хамтдаа суралцаж, мэдлэгээ хуваалцан, […]

М.Мөнхбагана

Кибер Аюулгүй Байдал мэргэжлээр ШУТИС-МХТС -д 3 дахь жилдээ суралцаж байна. Салбартаа тэргүүлэгч болох зорилготой ба сурсан мэдлэгээ бусдад үргэлж хуваалцах, хамтдаа хөгжих сонирхолтой.

Д.Анхбаяр

Шинжлэх ухаан технологийн их сургуульд программ хангамжийн инженерчлэл мэргэжлээр суралцдаг. Цаашлаад ур чадвараа хөгжүүлэх, шинэлэг программ хангамжийг хөгжүүлэх зорилготой. Хурдацтай хөгжиж буй технологийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулан ирээдүйн инженерүүдийг бэлдэх аялалд хамтдаа гарч байгаадаа баяртай байна.

Г.Энгүүнбаяр

Монгол Улсын Их Сургуульд Програм Хангамжаар суралцдаг. Хүн өөрийн хязгаарыг тогтоодог гэж боддог . Гэтэл дэлхий тэр чигээрээ суралцах талбар, тиймээс тайвширч суух цаг хэзээ ч байх ёсгүй гэж боддог . Ямар ч салбар ямар ч зүйлийг сурч, ойлгох нь маш сайхан санагддаг . Програмчлал бол дуусашгүй аялал, би энэ замыг сонгосондоо туйлын баяртай байдаг. […]