З.Жавзандулам
Миний бие Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, холбоо технологийн салбарын Өгөгдлийн ухааны хөтөлбөрөөр суралцаж байна. Өгөгдлийн ухаан нь техник мэдлэгээс гадна харилцаа, логик сэтгэлгээ, мэдээлэл дамжуулах чадамжийг шаарддаг. Цаашдаа багш мэргэжлээр ажиллах зорилготой тул эдгээрийг хослуулан хөгжүүлж, суралцагчидтай ойлголцох, мэдлэгийг оновчтой хүргэх, багаар ажиллах чадвараа хөгжүүлэхийг зорьж байна.
Ц.Анужин
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн “Программ хангамжийн инженерчлэл” мэргэжлээр сурдаг бөгөөд “Chimege Systems”-д Full-Stack хөгжүүлэгчээр ажилладаг. Программчлалд зөвхөн мэргэжлийн ур чадвар төдийгүй логик сэтгэлгээ, бүтээлч байдал, бие даан асуудал шийдэх чадвар зэрэг чадварууд суурь болж өгдөг. Сурагч бүрд энэхүү чадварыг олгохын тулд сонирхолтой, хүртээмжтэй аргаар заахыг зорьдог.
Г.Хишигжаргал
Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи электроникийн сургуульд “Компьютерын ухаан” чиглэлээр суралцдаг. Цаашдаа өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр илүү гүнзгийрүүлэн суралцаж, чадварлаг data scientists болж ажиллахыг зорьж байна. “Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа” гэж хэлдэг. Өнөөдөр техник, технологи хором бүрд хөгжиж, дэлхий ертөнц тасралтгүй өөрчлөгдөж байна. Ийм үед бид хамтдаа суралцаж, мэдлэгээ хуваалцан, […]
Д.Анхбаяр
Шинжлэх ухаан технологийн их сургуульд программ хангамжийн инженерчлэл мэргэжлээр суралцдаг. Цаашлаад ур чадвараа хөгжүүлэх, шинэлэг программ хангамжийг хөгжүүлэх зорилготой. Хурдацтай хөгжиж буй технологийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулан ирээдүйн инженерүүдийг бэлдэх аялалд хамтдаа гарч байгаадаа баяртай байна.
Г.Энгүүнбаяр
Монгол Улсын Их Сургуульд Програм Хангамжаар суралцдаг. Хүн өөрийн хязгаарыг тогтоодог гэж боддог . Гэтэл дэлхий тэр чигээрээ суралцах талбар, тиймээс тайвширч суух цаг хэзээ ч байх ёсгүй гэж боддог . Ямар ч салбар ямар ч зүйлийг сурч, ойлгох нь маш сайхан санагддаг . Програмчлал бол дуусашгүй аялал, би энэ замыг сонгосондоо туйлын баяртай байдаг. […]