fbpx

8 – 11 насныханд зориулсан MIT Scratch хэл дээр суурилсан программ хөгжүүлэлтийн анги

Harvard School of EducationCreative computing хөтөлбөр, Австралийн тоон технологи хичээлийн стандарт, Те³ сургалтын төвөөс гаргасан хичээлийн стандарт хөтөлбөрийн дагуу манай төвийн чадварлаг багш нар визуаль программчлалын суурь ойлголтыг бага ангийн сурагчдад олгоно.

Энэхүү сургалт нь 9-11 насны код бичих үндсийг хөгжилтэй, сонирхолтой хэлбэрээр сурах сонирхолтой хүүхдүүдэд тохиромжтой. Scratch нь өнгөлөг, интерактив интерэйсээрээ дамжуулан програмчлалд сурах ажлыг хүүхдүүдэд хөнгөвчилж өгдөг.

Scratch-ийн тусламжтайгаар хүүхдүүд бүтээлчээр сэтгэх, хамтран ажиллах, асуудал шийдвэрлэх ур чадвараа хөгжүүлэх ба энэ нь тэдний цаашдын сурлага, карьерт нь эерэгээр нөлөөлөх болно. Энэхүү сургалтын төгсгөлд танай хүүхэд өөрийн гэсэн интерактив түүх бичих, тоглоом болон анимэйшн бүтээх зэрэг ур чадвар эзэмших ба улмаар компьютерийн шинжлэх ухаан сонирхож энэ чиглэлээр карьер хөөхөөр шийдэхийг үгүйсгэхгүй.

Хэрэв танд технологид дуртай, код бичихийг хүсдэг сониуч, бүтээлч хүүхэд байгаа бол энэхүү сургалт нь тэдэнд код бичих аялалаа эхлүүлэх төгс боломж юм.

 

Сургалт нь Массачутетсийн Их Сургуулиас гаргасан Скратч программчлалын хэл дээр явагдана.

Сургалтын явцад танай хүүхэд код бичих чадварыг сорьж, бүтээлч байдлаа илэрхийлэх боломжийг олгох олон төрлийн сонирхолтой төслүүд дээр ажиллах боломжтой болно. Тэдний ажиллах төслүүдээс дурдвал:

Mario: Хүүхдүүдийн дуртай mario тоглоомыг өмнөх үзсэн мэдлэг дээрээ тулгуулсан багштай хамтарч хийнэ.Morio тоглоом нь 13 үетэй байна.

  • Тоглоом: Mario