8 – 11 насныханд зориулсан MIT Scratch хэл дээр суурилсан программ хөгжүүлэлтийн анги
Harvard School of Education – Creative computing хөтөлбөр, Австралийн тоон технологи хичээлийн стандарт, Те³ сургалтын төвөөс гаргасан хичээлийн стандарт хөтөлбөрийн дагуу манай төвийн чадварлаг багш нар визуаль программчлалын суурь ойлголтыг бага ангийн сурагчдад олгоно.
Энэхүү сургалт нь 9-11 насны код бичих үндсийг хөгжилтэй, сонирхолтой хэлбэрээр сурах сонирхолтой хүүхдүүдэд тохиромжтой. Scratch нь өнгөлөг, интерактив интерэйсээрээ дамжуулан програмчлалд сурах ажлыг хүүхдүүдэд хөнгөвчилж өгдөг.
Scratch-ийн тусламжтайгаар хүүхдүүд бүтээлчээр сэтгэх, хамтран ажиллах, асуудал шийдвэрлэх ур чадвараа хөгжүүлэх ба энэ нь тэдний цаашдын сурлага, карьерт нь эерэгээр нөлөөлөх болно. Энэхүү сургалтын төгсгөлд танай хүүхэд өөрийн гэсэн интерактив түүх бичих, тоглоом болон анимэйшн бүтээх зэрэг ур чадвар эзэмших ба улмаар компьютерийн шинжлэх ухаан сонирхож энэ чиглэлээр карьер хөөхөөр шийдэхийг үгүйсгэхгүй.
Хэрэв танд технологид дуртай, код бичихийг хүсдэг сониуч, бүтээлч хүүхэд байгаа бол энэхүү сургалт нь тэдэнд код бичих аялалаа эхлүүлэх төгс боломж юм.
Сургалт нь Массачутетсийн Их Сургуулиас гаргасан Скратч программчлалын хэл дээр явагдана.
Сургалтын явцад танай хүүхэд код бичих чадварыг сорьж, бүтээлч байдлаа илэрхийлэх боломжийг олгох олон төрлийн сонирхолтой төслүүд дээр ажиллах боломжтой болно. Тэдний ажиллах төслүүдээс дурдвал:
Meteor Crash Game: Танай хүүхэд сансрын хөлөг удирдаж, оноо цуглуулахдаа саадаас зайлсхийх тоглоомыг хэрхэн зохион бүтээх, код бичих талаар сурах болно.
Анимэйшн: Танай хүүхэд спрайт болон арын фон ашиглан хөдөлгөөнт дүрс бүтээхэд суралцаж өөрөө дүр бүтээж, түүх бүтээж чаддаг болно.
Уралдааны машин: Тоглогч нь машинаа удирдаж саадаас зайлсхийж зам дагуу явах ёстой уралдаант тоглоомыг хэрхэн зохион бүтээх, код бичих талаар сурах болно.
Pong: Хүүхдүүд тоглогчид цохиур ашиглан дэлгэцээр нааш цааш бөмбөг харилцах сонгодог тоглоом болох Pong хэрхэн бүтээх талаар суралцана.
Эдгээр төслүүд танай хүүхдэд кодчилолын өөр өөр ойлголт, арга техникийг заах ба тэд төсөл бүрийг өөрчлөн, тохируулж өөрийн болгох боломжтой. Сургалтын төгсгөлд танай хүүхэд найз нөхөд, гэр бүлийнхэндээ үзүүлэх өөрийн хийж гүйцэтгэсэн төслийн багцтай болж, код бичих үнэ цэнэтэй ур чадвар эзэмшсэн байх бөгөөд энэ нь ирээдүйд нь хэрэг болох болно.
- Анимэйшн: үлгэр
- Анимэйшн: уран зураг
- Тоглоом: уралдааны машин
- Тоглоом: төөрдөг байшин
- Тоглоом: Понг
- Тоглоом: Шаар буудагч
- Анимэйшн: Дууны клип
- Тоглоом: Скрач онлайн тоглоомууд