fbpx

14-17 насныханд зориулсан дэлхийд хэрэглээгээрээ тэргүүлдэг программчлалын хэл дээр суурилсан программ хөгжүүлэлтийн анги

Pyton хэл нь бичиглэлийн хувьд супер энгийн учир код бичих аялалаа энэ хэлийг сурахаас эхлэхийг бид санал болгодог. Python хэлний тухай илүү ихийг ЭНД дарж уншина уу.

Мөн уг хэл нь бичиглэлийн хувьд сүпер энгийн учир анхлан суралцагчдад энэхүү хэлээр эхлэхийг манай ТEE Education санал болгож байна. Уг хэл нь анхлан суралцагчийн энгийн программ болон ахисан шатны алгоритм гээд бүхий л зүйлийг хийж чадах олон үйлдэлт хамгийн төгс программын хэл юм

Программчлалын хичээл

Уг хичээлээр хүүхдүүд адармаатай, хэцүү, ойлгомжгүй асуудлуудыг задалж, жижиглэн энгийн болгож мөн анализ хийж, улмаар асуудлыг шийдэх алхамуудаа программчилж сурна.

Ямар ур чадвартай болох вэ?

Үндсэн ур чадвар

  • Python программын хэлний анхан шатанд хэрхэн хэрэглэхийг заана
  • Програм бичих
  • Олон давтагдах үйлдлийг хялбарчлах жижиг програм бичих
  • Нөхцөл байдалд тулгуурлан шийдвэр гаргах жижиг програм бичих
  • Бусдын хийсэн кодыг ашиглаж сурах
  • Бэлэн зургуудыг ашиглан хөдөлгөөнд оруулж, анимэйшн хийх
  • Программын суурь ойлголтуудын нэг болох өгөгдлийн төрлийг ойлгож, ялгаж сурна. Дээд төвшний бүх хэл өгөгдлийн төрлүүдтэй байдаг.
  • 2D тоглоом хийх
  • 2D анимэйшн хийх

Дагалдах ур чадвар

  • Адармаатай, ярвигтай асуудлыг шийдвэрлэх
  • Системтэйгээр сэтгэх
  • Алгоритмыг ойлгох
  • Абстрактчилал буюу хийсвэр сэтгэлгээгээ хөгжүүлэх
  • Криэтив сэтгэлгээгээ хөгжүүлэх

Юу хийж чаддаг болох вэ?

Жижиг хэмжээний програм бичих, хэрэглэгчийн мэдээллийг боловсруулах, оньсого таах програм зохиох, бодлого бодох, хүнтэй ярилцдаг чатбот хөгжүүлж чаддаг болно. Мөн компьютерийн энгийн програм зохиох, компьютерийн бичил электрон төхөөрөмж кодчилох, роботын код бичих ур чадварын суурь тавигдана.

  • Программчлалын суурь
  • Пайтон программчлалын хэл
  • Функциональ программчлалын арга
  • Анимэйшн бүтээх
  • 2 хэмжээст тоглоом бүтээх
  • Хөндлөнгийн сан ашиглах