fbpx

Программчлалын ахисан шатны анги
14-17 насныханд зориулсан дэлхийд хэрэглээгээрээ тэргүүлдэг программчлалын хэл дээр суурилсан программ хөгжүүлэлтийн анги

Дэлхийд хэрэглээгээрээ тэргүүлэгч Python хэмээх хэл нь программчлалын ертөнцөд хамгийн уян хатан хамгийн их бүтээмжтэйгээрээ алдартай хэл юм. Python хэлийг веб сайт хөгжүүлэх, гар утасны аппликэйшн хөгжүүлэхээс авхуулаад хиймэл оюун ухаан хөгжүүлэлтэд хүртэл ашигладаг.

Python хэлний тухай илүү ихийг ЭНД дарж уншина уу.

Мөн уг хэл нь бичиглэлийн хувьд сүпер энгийн учир анхлан суралцагчдад энэхүү хэлээр эхлэхийг манай ТEE Education санал болгож байна. Уг хэл нь анхлан суралцагчийн энгийн программ болон ахисан шатны алгоритм гээд бүхий л зүйлийг хийж чадах олон үйлдэлт хамгийн төгс программын хэл юм

Программчлалын ахисан шатны хөтөлбөрөөр бид орчин үеийн программчлалын хоёр гол аргачлалын нэг болох объект хандалтат программчлалын аргыг үзэх ба программчлалын анхан шатны болон процедурт эсвэл функциональ аргыг суралцсан байх хэрэгтэй. Хэрэв та анхан шатны ойлголтгүй бол ЭНД дарж манай анхан шатны программчлалын хичээлтэй танилцана уу.

Объект хандалтат программчлалын аргыг суралцснаар ДЭЭД шатны программчлалын үндсэн ойлголтыг 100% суралцлаа гэж үзэж болох ба та мэдлэг чадвараа үргэлжлүүлэн өгөдлийн бүтэц, мэдээллийн аюулгүй байдал гэх зэргээр өргөжүүлэх боломжтой.

Хамгийн эрэлттэй мэдээллийн технологийн мэргэжлүүдийн тухай ЭНД дарж уншина уу

Ямар ур чадвартай болох вэ?

Үндсэн ур чадвар

  • Python программын хэлийг ахисан шатанд хэрэглэх
  • Олон төрлийн хэрэгцээт аппликэйшнүүд хийж сурна
  • Программчлалын хоёр гол аргачлалыг эзэмшинэ
  • Компьютерийн шинжлэх ухааны хамгийн чухал абстрактчлалуудыг Объект хандалтат программчлалын хүрээнд суралцана
  • Хөндлөнгийн программын сангуудыг гарамгай ашиглаж сурна
  • Жижиг төрлийн хакер, вирус программууд зохиож сурна

Дагалдах ур чадвар

  • Адармаатай, ярвигтай асуудлыг шийдвэрлэх
  • Системтэйгээр сэтгэх
  • Алгоритмыг ойлгох
  • Абстрактчилал буюу хийсвэр сэтгэлгээгээ хөгжүүлэх
  • Криэтив сэтгэлгээгээ хөгжүүлэх

Юу хийж чаддаг болох вэ?

Хэрэгцээт программуудыг хэрэглэгчийн интерфэйстэйгээр хийж сурна. Жижиг хакерын программ болон вирус зохиох. Программчлалын хэлийг ашиглан интернэтээс хайлт хийх, имэйл явуулах, зураг боловсруулах царай таних гэх мэт дунд шатны программуудыг бичих чадвартай болсон байна.

  • Объект хандалтат программчлал
  • Пайтон модулиуд
  • Тоглоомын программчлал
  • Хэрэгцээт программуудын программчлал
  • Өгөгдлийн төрлүүд
  • Хэрэглэгчийн интерфэйс