fbpx

CAPTCHA гэж юу вэ?

Captcha = Компьютер, хүний аль нь болохыг ялгах зорилготой Турингийн автоматжуулсан нээлттэй тест

    Энэ нь компьютер (програм)-аар цахим шуудангийн олон тооны үнэгүй хаяг бүртгэхээс урьдчилан сэргийлэхэд ашигладаг технологи юм. Уг технологи нь цахим самбар, блог дээрх эмх замбараагүй мэдээллийг автоматаар нийтлэхээс сэргийлнэ.

Captcha нь вэб сайтад нэвтрэх оролдлогыг хүн, компьютерын аль нь хийж буйг ялгаж таних технологи юм. Доорх зурагт үзүүлсэнтэй адил төстэй тэмдэгтүүд вэб сайтад харагддаг. Ийм зургийг компьютер биш зөвхөн хүн уншиж чадна. Вэб сайт нь тухайн зурагт үзүүлсэн тэмдэгтийг оруулахыг хүсэх бөгөөд үүгээр вэб сайтад нэвтрэх оролдлогыг хүн, эсвэл компьютер (програм)-ын аль нь хийж буйг тодорхойлдог.

“Сaptcha”-г хэрэглэгчдийг автомат bot-ууд, спам, DOS халдлага зэрэг интернэт ашиглах үед тохиолдож болох төрөл бүрийн асуудлуудаас сэргийлэх зорилгоор ашигладаг. 

Янз бүрийн шалтгаанаар системд нэвтэрч, вебсайтыг нь идэвхгүй болгох, өөрөөр ашиглах гэсэн хүмүүс байсаар байдаг. Шалтгаан нь юу ч байлаа “Сaptcha” нь  цахим орчин дахь буруу, болохгүй гэсэн зүйлсээс хамгаалах зориулалттай бөгөөд одоогийн байдлаар өөрийн үүргээ хамгийн сайн гүйцэтгэж байгаа технологи юм. 

"Сaptcha" -г анх хэн бүтээсэн бэ?

Анх 20-р зуунд орчин үеийн технологиуд дөнгөж бүтээгдэж эхлэж байх үед “компьютер хүн шиг сэтгэж чадах болов уу” гэсэн асуултаас энэхүү технологи үүссэн гэхэд болно. Тухайн үед хүн, компьютер 2-ыг хооронд нь ялгах тоглоом зохиожээ. Тэдгээрийн ялгааг олох ёстой хүн аль алинаас нь асуулт асууж хариултыг нь сонссоны дараа шийдвэрээ гаргах ёстой аж. Энэ үеэс л бидний зохион бүтээсэн компьютерыг хэт ухаалаг байж болох талаар таамаглал гарч иржээ.

Leave a Reply